НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛЛОО
ОГНОО : 2020/01/17 УНШСАН: 1930

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮД “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛЛОО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” мэдээллийн цагийг  2019-2020 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлаас эхлэн нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэгүүдэд зохион байгуулахаар болж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/27 дугаар захирамж батлагдан гарсан.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/161 дугаар тушаалын хавсралтаар “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох, хотын соёлыг түгээх чиглэл”-ээр “Хотын соёл” мэдээллийн цаг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулагдаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Боловсролын хүрээлэнгийн захирал, эрдэм шинжилгээний ажилтнуудтай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, “Хотын соёл” мэдээллийн цагийг анги, бүлэг тус бүрт зохион байгуулах мэдээллийн сэдэв, агуулгын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд  “Хотын соёл” мэдээллийн  цагийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулах чиглэлийг өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Мэдээллийн цагийг сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, ахлах гэсэн 4 чиглэлээр хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн сэдэвчлэн 15 долоо хоногт нийцүүлэн  боловсрууллаа. Үүнд: СӨБ /4-5 нас/ 15, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар анги тус бүрт 15, нийт 195 танилцуулга мэдээллийг боловсруулсан.

 “Хотын соёл” мэдээллийн цагтай болсноор хүүхэд бүр, сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийн орчин болон олон нийтийн газарт биеэ зөв боловсон авч явах соёлд тасралтгүй суралцах боломж өргөжинө.

Хавсралт: ТАТАХ

Сэтгэгдэл