НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
ОГНОО : 2020/01/17 УНШСАН: 274

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

 

         Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчдад “Хотын соёл” мэдээллийн цагийг зохион байгуулахтай холбоотойгоор өнөөдөр Соёлын төв өргөөнд Засаг дарга С.Амарсайхан нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтнуудтай уулзалт зохион байгууллаа.

            Уулзалтын үеэр өнгөрсөн хугацаанд боловсролын салбарт Засгийн газар болон, Нийслэлээс хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийгдэх ажлуудын талаар мэдээлэл хийснээс гадна нийслэлийн боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой асуулт хариултад хотын удирдлагууд хариулж, харилцан санал солилцлоо.

            Мөн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудаар гаргасан санал хүсэлтүүдийг нэгтгэн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээс гадна ажлын хэсэг байгуулж, холбогдох яам, төрийн байгууллагуудад шат шатанд хэрэгжүүлж болох ажлуудын талаар санал хүргүүлнэ гэдгийг хотын дарга мэдэгдлээ.

Уулзалтын үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа,  НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн албан хаагчид, төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч нийт 1300 гаруй албан хаагчид оролцлоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ