БАГАНУУР ДҮҮРГИЙН “ГҮН ГАЛУУТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
ОГНОО : 2020/01/14 УНШСАН: 326

БАГАНУУР ДҮҮРГИЙН “ГҮН ГАЛУУТАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН СПОРТ ЗААЛНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Өнөөдөр Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн өргөтгөлийн барилгын 540 м2 талбайтай спорт заалны барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус спорт заал ашиглалтад орсноор сургуулийн биеийн тамирын хичээлийн ачаалал 60% буурч байна.

Уг спорт заалны барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 онд 07 дугаар сарын 05-наас ажлыг эхэлж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 980 сая төгрөгийн төсөвт өртөгөөр Б.Лхагва-Очир захиралтай “Ай Ти Ти Ай” ХХК барьж гүйцэтгэсэн.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БНД-ийн ИТХ-ийн дарга Б.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Засаг даргын орлогч Т.Отгонболд, Боловсролын хэлтсийн дарга З.Энхгэрэл болон бусад албаны дарга, төлөөлөгчидсургуулийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.

 

Сэтгэгдэл