“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2020/01/09 УНШСАН: 197

“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Нийслэлийн Боловсролын газар, ЭМЯ, НЭМҮТ, Боловсролын хүрээлэнтэй хамтран нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй нийгмийн ажилтан, менежерүүдэд “Хүүхдийн эрүүл, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Багшийн хөгжлийн ордон дээр зохион байгууллаа.

Халдварт өвчнөөс сурагчдыг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой тус сургалтыг “БЗХӨ-нөөс урьдчилан сэргийлэх арга замууд”, “Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Сүрьеэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ” сэдвээр тус тус зохион байгууллаа.

Сургалтын үеэр эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны материал, томуугаас сэргийлэх зөвлөмж, гарын авлагуудыг тарааж өглөө.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ