НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2020/01/09 УНШСАН: 239

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН САНААЧИЛГААР “ХОТЫН СОЁЛ” МЭДЭЭЛЛИЙН ЦАГТАЙ БОЛОХ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Хотын соёл” мэдээллийн цагийг  2019-2020 оны хичээлийн жилийн 3 дугаар улирлаас эхлэн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэгүүдэд хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээс 10 минут, дууссаны дараа 10 минут байхаар зохицуулалт хийх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон.

Уг асуудлын хүрээнд “Хотын соёл” мэдээллийн цагийг хэрхэн зохион байгуулах талаарх хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БСШУСЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн захирал Б.Лхагвасүрэн, НБГ-ын удирдлагууд, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс болон Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд оролцож сургалтын сэдэв, агуулгын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.

“Хотын соёл” мэдээллийн цагийн  зорилго нь нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжих үйл явцыг улам боловсронгуй болгох, түүх соёл, үнэт зүйлс, өв уламжлал, зан заншил, эх хэлний дархлааг сайжруулах асуудлыг Монгол соёл, дэлхийн соёлтой уялдуулан хөгжүүлэх мэдээлэл солилцооны арга зүйд суурилан хэрэгжүүлэхэд оршиж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ