НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДАД ХҮҮХДИЙН АВТОБУС ЯВУУЛАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ.
ОГНОО : 2020/01/07 УНШСАН: 284

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН СУРГУУЛИУДАД ХҮҮХДИЙН АВТОБУС ЯВУУЛАХ ТАЛААР ЧИГЛЭЛ ӨГӨГДЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын “Хүүхдийн автобусны талаар авах арга хэмжээ” А/1295 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Боловсролын газраас Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Нийслэлийн Нийтийн тээврийн газартай хамтарсан уулзалтыг өнөөдөр Хангарьд ордонд зохион байгууллаа. Одоогоор нийслэлд төрийн өмчийн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус сурагчдыг тээвэрлэж байгаа бөгөөд өнөөдрийн уулзалтаар захирамжийн дагуу сургуулийн автобус явуулах шаардлагатай төрийн бус өмчийн сургуулийн удирдлагуудад хэрэгжүүлэн ажиллах талаар чиглэл өглөө.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ