НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ХИМИ-БИОЛОГИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН БАГШ НАРЫН ДУНД “ТАМИРЧИН БАГШ-2019” НӨХӨРСӨГ СПОРТ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДОРУУЛЛАА
ОГНОО : 2019/01/28 УНШСАН: 622

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ХИМИ-БИОЛОГИ-ЭРҮҮЛ МЭНДИЙН  БАГШ НАРЫН ДУНД “ТАМИРЧИН БАГШ-2019” НӨХӨРСӨГ СПОРТ  ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ШИЛДЭГҮҮДЭЭ ТОДОРУУЛЛАА

Тэмцээнийг нийслэлийн хими, биологи, эрүүл мэндийн багш нарын бие бялдар, гоо зүйн хөгжил, хамтын ажиллагааг дэмжих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, ахмад багш нараа алдаршуулах зорилгоор ахмад багш хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, алтан гадас одонт, боловсролын тэргүүний ажилтан, нийслэлийн хүндэт иргэн Санжаагийн Наранцэцэгийн нэрэмжит болгон зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг:

  • Гар бөмбөг
  • Теннис
  • Олс таталт
  • Шатар

гэсэн төрлийн дагуу  2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр БГД-ийн 28 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 9 дүүргийн 180 гаруй багш, тамирчид хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр:

Тэргүүн байр БЗД-ийн баг тамирчид

Дэд байр: СБД-ийн баг тамирчид

Гутгаар байр: СХД-ийн баг тамирчид

шалгарч гар бөмбөгийн эрэгтэй тэргүүн тоглогчоор БЗД-ийн 92 дугаар сургүүль Ү. Базарбид, эмэгтэй тэргүүн тоглогчоор СБД-ийн МУБИС-ийн лицей сургууль Д. Энхжаргал нар шалгарч ахмад багш С.Наранцэцэгийн нэрэмжит шагнал хүртлээ.

Тус тэмцээнийг зохион байгуулахад дэмжин ажилласан БГД-ийн Ц.Манахүү захиралтай 28 дугаар сургуулийн хамт олон, сэтгэл, зүтгэл гарган өндөр түвшинд зохион байгуулсан тус дүүргийн хими, биологи, эрүүл мэндийн багш нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ