ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД
ОГНОО : 2019/02/12 УНШСАН: 969

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАХ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

 Цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Боловсролын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 36 дугаар тэмдэглэл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасны дагуу шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 01-нээс 28-ны өдрүүдэд Нийслэлийн Боловсролын газарт хүлээн авч байна.

 Үүнтэй холбоотойгоор 2019 онд шинээр боловсрол сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, сургалт арга зүйн зөвлөгөө өгөх уулзалтыг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 14.00 цагаас Багшийн хөгжлийн ордны 202 тоотод  зохион байгуулна.

Иймд шинээр боловсрол сургалтын байгууллага байгуулах иргэн, аж ахуй нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбогдох мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын 70113039 утсаар авах боломжтой.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн хөгжлийн ордон, 501 тоот

 

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ