НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, АРГА ЗҮЙЧДЭД ЭЭЛЖИТ ГРАФИКТ СУРГАЛТАА ЯВУУЛЛАА
ОГНОО : 2019/02/22 УНШСАН: 616

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, АРГА ЗҮЙЧДЭД

 ЭЭЛЖИТ ГРАФИКТ СУРГАЛТАА ЯВУУЛЛАА

 

Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдэд  зориулсан  графикт сургалт хуваарийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хүрээнд  “Зан чанар, харилцаа, хэл яриа, байгаль нийгмийн орчин-аргазүй”     сэдвээр нийслэлийн Боловсролын газрын СӨБ, цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, нийслэлийн сургагч багш Багануур дүүргийн 139 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Эрдэнэчимэг нар зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдээс гадна дүүргүүдийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, Төмөр замын “Хүүхдийн сектор”-ын аргазүйч, цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчид хамрагдлаа. Нийтдээ 691 оролцогч оролцсон байна.

Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдэд цэцэрлэгийн хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хүүхдийн хөгжлийн үнэлгээ чиглэлийг үндсэн сэдэв болгон сургалтыг зохион байгуулсан ба цэцэрлэгийн үндсэн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар нийслэлийн Боловсролын газрын СӨБ, цэцэрлэгийн багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа мэдээлэл хийлээ.

Сургалтын үеэр  “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн”-гийн захирал А.Нямдорж, төслийн ажилтан И.Энх-Амгалан нар “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах нь” сэдвээр мэдээлэл,  “Сайн уу, муу юу аль нь вэ?” бага насны хүүхдэд зориулсан сургалтын агуулгын талаарх  танилцуулгыг хийсэн болно.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ