ЭКО БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИГЧ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р ЦЭЦЭРЛЭГ
ОГНОО : 2019/05/06 УНШСАН: 173

Манай цэцэрлэг нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрладаг 10 бүлэг,  240 хүүхдийн хүчин чадалтай. 2017-2018 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах, бэлтгэл нийт 10 бүлэгт 2-5 насны 450 орчим хүүхэд хүмүүжиж 38 багш, ажилтантайгаар  сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагааг явуулсан.

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2030”, “Нийслэлийн боловсрол - 2020”,  “Чингэлтэйн боловсрол - 2020 ”хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Ногоон цэцэрлэг” аяны хүрээнд манай цэцэрлэгийн хамт олон:  

  • Хүүхэд цэцэрлэгийнхээ гадаа орчинд байгалийн сайхныг таашаах, хайрлах хүсэл төрүүлэх ногоон байгууламж, туршилт танин мэдэхүйн талбайг байгуулан үйл ажиллагаанд оруулах
  • Хүүхдэд бага наснаас нь эхлэн амьд байгальтай зохистой харьцах, хайрлах, хамгаалах үзлийг төлөвшүүлэх, өөрийн насны онцлогт тохирсон хөдөлмөрийг хийх, тоглох, суралцах явцдаа мэдлэг эзэмших боломж олгох
  • Орчин бүрдүүлэх ажилд хүүхэд, багш ажилчид, эцэг эх асран хамгаалагч, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах замаар эко боловсролыг дэмжих

зорилготойгоор  дараах ажлуудыг хийж хэрэгжүүлсэн.



Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС татаж авна уу.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ