Ерөнхий боловсролын сургуулиудад компьютер гардуулав
ОГНОО : 2019/11/28 УНШСАН: 448

Нийслэлийн Боловсролын газар, БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн сургуулиудын мэдээлэл технологийн бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр тодорхой тооны компьютерийг ирүүлдэг билээ. 

Нийслэлийн Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн "Багшийн нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлж, ажиллах орчныг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжүүлнэ" зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын Боловсролын газраас ирүүлсэн компьютеруудыг төрийн өмчийн 6 сургууль, 2 цэцэрлэгүүдэд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

Тус компьютеруудыг ерөнхий боловсролын сургуулиуд мэдээллийн технологийн хичээлийн лаборатори байгуулан ашиглах юм. Ингэснээр мэдээлэл зүйн сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх томоохон их үүсвэр болж байна.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ