ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/12/03 УНШСАН: 441

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛЛОО

 

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нээлтээ хийлээ.

Шинэ өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус сургууль нийт  122 багш, ажилтантай, 60 бүлэгт 2362 хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж, 1 тэрбум 265.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр ГанмөнхжинХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд өргөтгөлтийн барилга 450 хүүхдийн хүчин чадалтай юм.

Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор тус сургууль 3 ээлжинд орох эрсдэлээс бүрэн гарч байна.

Хамран сургах тойргийн хувьд Улаанбаатар хотын  Чингэлтэй дүүргийн 5, 6 дугаар хороодын 2362 сургуулийн насны хүүхдүүд хамардаг.

Өргөтгөлийн нээлтийн ажиллагаанд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн орлогч дарга Ж.Лхагвасүрэн, нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцлоо.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ