ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖЕТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ДЭЭР ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.
ОГНОО : 2019/12/10 УНШСАН: 360

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЖЕТ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ДЭЭР

ЗӨВЛӨН ТУСЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ.

 

Ерөнхий боловсролын  “Жет” сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилд 1-9 дүгээр ангийн 17 бүлгийн 320 суралцагч, 38 багш ажилтантай сургалтын үйл ажиллагаа явуулж байна.

Бага, суурь боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг илрүүлэн сайжруулах, ололт амжилт, сайн туршлага, технологийг түгээн дэлгэрүүлэх, хэрэгжилтэд  дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн математик, хөгжим, бага боловсрол, физик, мэдээлэл зүй, биеийн тамир, гадааад хэл, дизайн технологи, түүх, нийгмийн ухаан, газар зүйн боловсрол хариуцсан мэргэжилтнүүд  Жет сургууль дээр захилгат зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ