НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИТАЙ ХАМТАРСАН "ЭРДМИЙН АЯН" ҮЙЛ АЖИЛЛАГАА 4 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/11/06 УНШСАН: 492

Нийслэлийн Боловсролын газраас Монгол улсын Шинжлэх ухааны Академтай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 4 дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян”-ыг 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн 4 цагийн аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 60 дугаар сургууль, 124 дүгээр дунд сургууль, 38 дугаар сургуулийн нийт 101 сурагчид хуваарийн дагуу хамрагдлаа.

“Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн  сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийсэн.  

Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг. “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харлаа.

Дээрх агуулгын ЕБС-ийн газарзүй, физик, түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгасан байдаг. Аялалд хамрагдсан багш нарын зүгээр танхимд судлаж мөн дадлага, бодит байдалтай танилцаж байгаа нь сурагчдад мэдлэг чадвар төлөвшихөд нь маш их тус нэмэр болж байгаа гэж үзэж байна.

Уг арга хэмжээний үеээр Шинжлэх ухааны Академиас тус сургуулиудын номын санд 200 гаруй номыг хандивлав.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ