НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ БАЙНА
ОГНОО : 2019/09/27 УНШСАН: 468

НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЖ БАЙНА

 

 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгийн “Хоол үйлдвэрлэл”-ийн чиглэлээр ерөнхий боловсролын сургуулиудаас Сүхбаатар дүүргийн Монгол Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, цэцэрлэгүүдээс Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэг тус тус оролцож хоолны амталгаа явуулж байна.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/671 дүгээр захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чанар, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнсээр үйлчлэх түрээслэгчийг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газар, нийслэлийн Боловсролын газрын төлөөллийг оролцуулан нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан аж ахуйн нэгж үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 104 сургууль нийт 242 сургуулийн 160680 хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ