Хүүхдийн номын анхдугаар наадам зохиогдоно
ОГНОО : 2019/09/23 УНШСАН: 167

Хүүхдийн номын анхдугаар наадам зохиогдоно

"Улаанбаатарын өнгө" төслийн хүрээнд хүүхдийн номын наадам зохион байгуулагдана

“Непко Кидс” хэвлэлийн газрын санаачлагаар МОНГОЛ хүүхдийн туурвисан, чанартай бүтээлийг олж илрүүлэх, тухайн бүтээлийг олон улсын зах зээлд гаргах зорилгоор “Улаанбаатарын өнгө” төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийн хүрээнд эхний ээлжинд “Непко Кидс” хэвлэлийн газар, “Торгоны зам сан”, “Непко” хэвлэлийн газар болон фэйсбүүк дэх “Тархи цэнэглэгч” номын клубтэй хамтран “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын анхдугаар уралдааныг энэ оны тавдугаар сард зохион байгуулж, оролцогчдын бүтээлийг хүлээн аваад байгаа аж.

Улаанбаатарын өнгө төслийн хоёр дахь шат Улаанбаатарын өнгө хүүхдийн номын  фестивалийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Фестивал 2019 оны аравдугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохиогдоно.  

“Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын фестиваль нь Хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд-эцэг эхчүүдэд зориулсан хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилготой арга хэмжээ гэдгээрээ онцгой юм.

Номын наадмын хүрээнд:

  • Улаанбаатарын өнгө-2019 хүүхдийн ном туурвих уралдааныг дүгнэх арга хэмжээ
  • Дунд насныханд зориулагдсан Питер Пэн жүжиг тоглогдоно
  • Хүүхдийн зохиол туурвигчдын сонирхолтой илтгэлүүд
  • Монголын хүүхдийн зохиолын ертөнцийн талаарх хэлэлцүүлэг

Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудыг чөлөөтэй сэтгэж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн, хийсэн бүтээлээ хэвлүүлэх, цаашилбал Монголын хүүхдийн номын зах зээлийг төлөөлөхүйц чанартай контентийг олон улсын зах зээлд гаргах боломж нээх үүднээс зохион байгуулж буй Улаанбаатарын өнгө төслийг дэмжин ажиллах, мөн оролцохыг уриалж байна. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ