“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
ОГНОО : 2019/05/30 УНШСАН: 138

“ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй “Зөв тусгал” хөдөлгөөний хаалтын ажиллагаа, “Хүүхдээ сонсох өдөр”-ийг тохиолдуулан Нийслэлийн Боловсролын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Монголын Сурагчдын холбоо хамтран 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр, 10:30 цагт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар паласын гадаа талбайд “Хүүхдээ сонсьё” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн ерөнхий боловсролын 48 сургуулийн 4200 сурагч оролцлоо. Өдөрлөгийн үеэр цагдаагийн тусгай тасгийн албан хаагчдын бие хамгаалах урлаг, албаны эрэлч нохойн үзүүлэх тоглолт, цагдаагийн албанд ашиглаж буй техник хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэнг үзүүлж, “Сүлд” чуулгын урлагийн тоглолт боллоо.

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн долоо хоногийн Лхагва гарагийг “Хүүхдээ сонсох” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн юм. Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран “Хүүхдээ сонсох өдөр” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүрэг тус бүрийн “Хүүхдийн холбоо”-ны 45 сурагчид оролцож өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ. Тус санал санаачилага, хүсэлтийг төр захиргааны байгууллагын удирдлагууд сонсож цаашдийн үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ