“АМЖИЛТЫН ГАРАА –IV” УРАЛДААНЫ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГИЙН ДАГУУ ЗӨВЛӨМЖ НЬ:
ОГНОО : 2019/05/23 УНШСАН: 332

“АМЖИЛТЫН ГАРАА –IV” УРАЛДААНЫ МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНГИЙН ДАГУУ  ЗӨВЛӨМЖ НЬ:

 

Суралцагчдын сурлагын амжилт чанарыг ахиулах, элсэлтийн   ерөнхий шалгалт өгөх сэтгэл зүйн бэлтгэл хангах зорилготойгоор 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн 3477 суралцагч математикийн хичээлийн шалгалтыг өглөө. Математикийн шалгалтын гүйцэтгэлийн хувийг харуулбал:

 

НИЙСЛЭЛ

ХУД

СХД

ЧД

БНД

НД

БХД

БЗД

БГД

СБД

24.7%

24.0%

25.3%

25.7%

23.0%

23.6%

20.4%

26.3%

25.0%

28.6%

 

                                                                      A ХУВИЛБАР

 Даалгавар 1:   Нийт 874 суралцагч шалгагдсанаас зөв хариулт В г 170 суралцагч зөв, харин А хариултыг зөв гэж 568 суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны бүхэл хэсгийг суралцагч олж чадахгүй байгааг анхаарч сөрөг тооны бүхэл заах дахин сануулах шаардлагатай байна.

Даалгавар 14:  Зөв хариулт D г 212 суралцагч зөв, харин A хариултыг зөв гэж 271,     B-г 259  суралцагч хариулсан байна. Энэ нь тэгш өнцөгтийн аль нэг талыг бэхлээд тойруулан эргүүлэхэд үүсэх биет нь цилиндр гэдгийг ойлгуулаагүй учир суралцагчид тэгш өнцөгтийн талбай олохоор сэтгэж хийсэн байна. Цаашид эргэлтийн биетийн тухай ойлголтыг сэргээн сануулах дахин сайн ойлгуулах шаардлагатай байна.

Даалгавар 17:  Зөв хариулт D г 152 суралцагч зөв, харин хариулт A-г 216,  B-г 162, С-г 199  зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид тодорхой зорилгогүй даалгаврыг ойлгож хийхгүй тааж дугуйлсан нь боломж тоолж магадлал бодох бодлогыг муу ойлгосон байна. Цаашид ийм төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна.

Даалгавар 28:  Зөв хариулт Е г 121 суралцагч зөв, харин хариулт В-г 249,  С-г 220, D-г 175 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид бүтэн квадрат ялгах чадвар сул байна. Тоог бага тоонд хуваахад их тоо гарах , тооноос бага тоог хасахад их тоо гарах логикийг муу мэдэж байна. Иймд энэ төрлийн даалгавартай танил болгох хэрэгтэй байна.

Даалгавар 31:  Зөв хариулт С г 146 суралцагч зөв харин хариулт А-г 379 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид шатар тоглож мэдэхгүй байна . гэж дүгнэж байна. Суралцагчдад шатар сургах цаашид шатрын нүүдэлтэй холбоотой даалгавар бодуулж сургах шаардлагатай байна.

Даалгавар 32:  Зөв хариулт А г 127 суралцагч зөв харин хариулт D300 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид уламжлал олж чадахгүй байна. Олон гишүүнтийн коэффициентүүдийг олох чадвар сул нэг дор 2 чадвар шалгасан даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байна.

Даалгавар 34:  Зөв хариулт D г 193 суралцагч зөв, харин хариулт B- 209 ,  C212 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид өгөгдлийн арифметик дундажийг сайн олдог боловч хэрэглээний даалгавар бодох чадвар сул байна.

Даалгавар 36:  Зөв хариулт B г 194 суралцагч зөв, харин хариулт  B- 19$ ,C202,                  D–181 зөв гэж суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид  хольцын бодлого бодох чадвар сул байна . Энэ даалгаврыг тааж хариулсан байна.

Хоёрдугаар хэсгийн 3-р даалгаврыг нийт 886 суралцагч хийснээс 190 суралцагч зөв, 696 суралцагч буруу хийсэн байна. Энэ сэдэв шинэ агуулга учраас багш нар суралцагчдад эзэмшүүлээгүй байна. Шинээр орж байгаа квартил , квартил хоорондын далайцыг ойлгуулах шаардлагатай байна.

B ХУВИЛБАР

 Даалгавар 1:   Нийт 885 суралцагч бодсоны зөв хариулт C г 135 суралцагч зөв харин А хариултыг зөв гэж 565 суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны бүхэл хэсгийг суралцагч олж чадахгүй байгааг анхаарч сөрөг тооны бүхэл заах дахин сануулах шаардлагатай байна.

Даалгавар 16:  Зөв хариулт D г 218 суралцагч зөв, харин хариулт A-г 264,  B-г 264 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны сондгой зэрэгт сөрөг гэдгийг суралцагчид мэдэхгүй байгаа учир энэ даалгаврыг буруу хийж байна.

ДААЛГАВАР 28:  Зөв хариулт C г 201 суралцагч зөв, харин хариулт В-г 249 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид бүтэн квадрат ялгах чадвар сул байна.  Тоог бага тоонд хуваахад их тоо гарах , тооноос бага тоог хасахад их тоо гарах логикийг муу мэдэж байна. Иймд энэ төрлийн даалгавартай танил болгох шаардлагатай байна.

Даалгавар 31:  Зөв хариулт D г 190 суралцагч зөв, харин хариулт B-224 , C-237  зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид шатар тоглож мэдэхгүй байна гэж дүгнэж байна. Суралцагчдад шатар сургах цаашид шатрын нүүдэлтэй холбоотой даалгавар бодуулж саргах шаардлагатай байна.

Даалгавар 34:  Зөв хариулт A г 133 суралцагч зөв, харин хариулт D296 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид өгөгдлийн арифметик дундажийг сайн олдог боловч хэрэглээний даалгавар бодох чадвар байхгүй байна.

Даалгавар 36:  Зөв хариулт E г 178 суралцагч зөв харин хариулт A- 171 , B- 245 ,C174 , D – 101  зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид  хольцын бодлого бодох чадвар муу байна . Энэ даалгаврыг тааж хариулсан байна.

Хоёрдугаар хэсгийн 3-р даалгаврыг нийт 886 суралцагч хийснээс 190 суралцагч зөв , 696 суралцагч буруу хийсэн байна. Энэ сэдэв шинэ агуулга учраас багш нар суралцагчдад эзэмшүүлээгүй байна. Шинээр орж байгаа квартил, квартил хоорондын далайцыг ойлгуулах шаардлагатай байна.

 

 

С ХУВИЛБАР

 Даалгавар 1:   Нийт 874 суралцагч бодсоны зөв, хариулт В г 155 суралцагч зөв харин А хариултыг зөв гэж 579 суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны бүхэл хэсгийг суралцагч олж чадахгүй байгааг анхаарч сөрөг тооны бүхэл заах дахин сануулах шаардлагатай байна.

Даалгавар 14:  Зөв хариулт А г 203 суралцагч зөв харин С хариултыг зөв гэж 387 суралцагч хариулсан байна. Энэ нь тэгш өнцөгтийн аль нэг талыг бэхлээд тойруулан эргүүлэхэд үүсэх биет нь цилиндр гэдгийг ойлгуулаагүй учир суралцагчид тэгш өнцөгтийн талбай олохоор сэтгэж хийсэн байна. Цаашид эргэлтийн биетийн тухай ойлголтыг сэргээн сануулах дахин сайн ойлгуулах шаардлагатай байна.

Даалгавар 16:  Зөв хариулт D г 181 суралцагч зөв харин хариулт A-г 290,  B-г 271 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны сондгой зэрэгт сөрөг гэдгийг суралцагчид мэдэхгүй байгаа учир энэ даалгаврыг буруу хийж байна.

Даалгавар 17:  Зөв хариулт D г 137 суралцагч зөв харин хариулт A-г 240,  B-г 162, С-г 190,  E-г 134   зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид тодорхой зорилгогүй даалгаврыг ойлгож хийхгүй тааж дугуйлсан нь боломж тоолж магадлал бодох бодлогыг муу ойлгосон байна. Цаашид ийм төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна.

Даалгавар 24:  Зөв хариулт А г 189 суралцагч зөв, харин хариулт В-г 202,  С-г 208 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид тодорхой зорилгогүй даалгаврыг ойлгож хийхгүй  Даалгавар 17-ын нэгэн адил тааж дугуйлсан байна. цаашид хоёр вектор перпиндикуляр бол скаляр үржвэр нь 0 гэдгийг суралцагчдад ойлгуулах энэ төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадвартай болгох шаардлагатай.

Даалгавар 28:  Зөв хариулт Е г 101 суралцагч зөв, харин хариулт В-г 281, С-г 188 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид бүтэн квадрат ялгах чадвар сул байна. Тоог бага тоонд хуваахад их тоо гарах , тооноос бага тоог хасахад их тоо гарах логикийг муу мэдэж байна. Иймд энэ төрлийн даалгавартай танил болгох шаардлагатай байна.

Даалгавар 31:  Зөв хариулт С г 183 суралцагч зөв, харин хариулт А-г 252 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид шатар тоглож мэдэхгүй байна . гэж дүгнэж байна. суралцагчдад шатар сургах цаашид шатрын нүүдэлтэй холбоотой даалгавар бодуулж саргах шаардлагатай байна.

Даалгавар 32:  Зөв хариулт D г 164 суралцагч зөв, харин хариулт A262 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид уламжлал олж чадахгүй байна, олон гишүүнтийн коэффициентүүдийг олох чадвар сул нэг дор 2 чадвар шалгасан даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байна.

Даалгавар 34:  Зөв хариулт D г 203 суралцагч зөв, харин хариулт B- 232, C214 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид өгөгдлийн арифметик дундажийг сайн олдог боловч хэрэглээний даалгавар бодох чадвар сул байна.

Даалгавар 36:  Зөв хариулт E г 82 суралцагч зөв харин хариулт A- 153 , B- 193, C232  D–173   зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид  хольцын бодлого бодох чадвар муу байна. Энэ даалгаврыг тааж хариулсан байна.

Хоёрдугаар хэсгийн 3-р даалгаврыг нийт 874 суралцагч хийснээс 163 суралцагч зөв, 711 суралцагч буруу хийсэн байна. Энэ сэдэв шинэ агуулга учраас багш нар суралцагчдад эзэмшүүлээгүй байна. Шинээр орж байгаа квартил , квартил хоорондын далайцыг ойлгуулах шаардлагатай байна.

D ХУВИЛБАР

 Даалгавар 1:   Нийт 874 суралцагч бодсоны зөв, хариулт В г 142 суралцагч зөв харин А хариултыг зөв гэж 579 суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны бүхэл хэсгийг суралцагч олж чадахгүй байгааг анхаарч сөрөг тооны бүхэл заах дахин сануулах шаардлагатай байна.

ДААЛГАВАР 14:  Зөв хариулт В г 110 суралцагч зөв, харин С хариултыг зөв гэж 426 суралцагч хариулсан байна. Энэ нь тэгш өнцөгтийн аль нэг талыг бэхлээд тойруулан эргүүлэхэд үүсэх биет нь цилиндр гэдгийг ойлгуулаагүй учир суралцагчид тэгш өнцөгтийн талбай олохоор сэтгэж хийсэн байна. Цаашид эргэлтийн биетийн тухай ойлголтыг сэргээн сануулах дахин сайн ойлгуулах шаардлагатай байна.

Даалгавар 16:  Зөв хариулт D г 198 суралцагч зөв харин хариулт A-г 242,  B-г 284 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь сөрөг тооны сондгой зэрэгт сөрөг гэдгийг суралцагчид мэдэхгүй байгаа учир энэ даалгаврыг буруу хийж байна.

Даалгавар 17:  Зөв хариулт D г 150 суралцагч зөв, харин хариулт A-г 196,  B-г 150, С-г 185,  E-г 181   зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид тодорхой зорилгогүй даалгаврыг ойлгож хийхгүй тааж дугуйлсан нь боломж тоолж магадлал бодох бодлогыг муу ойлгосон байна. Цаашид ийм төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлэх шаардлагатай байна.

Даалгавар 24:  Зөв хариулт А г 200 суралцагч зөв, харин хариулт В-г 210,  С-г 211 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид тодорхой зорилгогүй даалгаврыг ойлгож хийхгүй, даалгавар 17-ийн нэгэн адил тааж дугуйлсан байна. цаашид хоёр вектор перпиндикуляр бол скаляр үржвэр нь 0 гэдгийг суралцагчдад ойлгуулах энэ төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадвартай болгох нь чухал.

Даалгавар 28:  Зөв хариулт Е г 136 суралцагч зөв, харин хариулт В-г 248, С-г 189 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид бүтэн квадрат ялгах чадвар сул байна , тоог бага тоонд хуваахад их тоо гарах , тооноос бага тоог хасахад их тоо гарах логикийг муу мэдэж байна. Иймд энэ төрлийн даалгавартай танил болгох шаардлагтай байна.

Даалгавар 31:  Зөв хариулт С г 141 суралцагч зөв, харин хариулт А-г 380 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь суралцагчид шатар тоглож мэдэхгүй байна гэж дүгнэж байна. Суралцагчдад шатар тоглож сургах, шатрын нүүдэлтэй холбоотой даалгавар бодуулж сургах шаардлага байна.

Даалгавар 32:  Зөв хариулт А г 122 суралцагч зөв, харин хариулт D264 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид уламжлал олж чадахгүй байна, олон гишүүнтийн коэффициентүүдийг олох чадвар сул нэг дор 2 чадвар шалгасан даалгаврыг гүйцэтгэж чадахгүй байна.

Даалгавар 34:  Зөв хариулт D г 161 суралцагч зөв, харин хариулт C289 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид өгөгдлийн арифметик дундажийг сайн олдог боловч хэрэглээний даалгавар бодох чадвар сул байна.

Даалгавар 36:  Зөв хариулт E г 113 суралцагч зөв, харин хариулт A- 170, B-192, C175, D – 181 зөв гэж  суралцагч хариулсан байна. Энэ нь  суралцагчид  хольцын бодлого бодох чадвар муу байна. Энэ даалгаврыг тааж хариулсан байна.

Хоёрдугаар хэсгийн 3-р даалгаврыг нийт 876 суралцагч хийснээс 87 суралцагч зөв,  789 суралцагч буруу хийсэн байна. Энэ сэдэв шинэ агуулга учраас багш нар суралцагчдад эзэмшүүлээгүй байна. Шинээр орж байгаа квартил, квартил хоорондын далайцыг ойлгуулах шаардлагатай байна.

 

ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТ : Дээрх дүгнэлтээс харахад даалгавар 1, 14, 17, 28, 31, 34, 36 хоёрдугаар хэсгийн  3-р даалгаврын гүйцэтгэл бүх хувилбарт ижил сул байна. Бусад даалгаврын хувьд хангалттай гүйцэтгэсэн байна. Иймд сул гүйцэтгэсэн даалгаврын гүйцэтгэлийг сайжруулах талаар цаашид дээр даалгавар тус бүрт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ