“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ДҮРСЛЭХ ҮЙЛИЙН ХӨГЖИЛ” СЭДВЭЭР ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА
ОГНОО : 2019/05/23 УНШСАН: 312

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ДҮРСЛЭХ ҮЙЛИЙН ХӨГЖИЛ” СЭДВЭЭР ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА

 Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдэд  зориулсан  графикт сургалт хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг төлөвлөгөөний дагуу “Бага насны хүүхдийн дүрслэх үйлийн хөгжил” сэдвээр Нийслэлийн сургагч багш, Баянзүрх дүүргийн 172-р цэцэрлэгийн эрхлэгч Зо.Болормаа, үндсэн ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл, зөвлөмжийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын СӨБ хариуцсан  мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа, Хяналт шинжилгээ, үнэлгээний  хэлтсийн мэргэжилтэн Б.Энхсайхан нар зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдээс гадна дүүргүүдийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн нийтдээ 492 оролцогч хамрагдсан байна.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ