“Амжилтын гараа-4” уралдааны химийн хичээлийн шалгалтын сэдвийн хүрээнд өгөх зөвлөмж
ОГНОО : 2019/05/23 УНШСАН: 94

                                                                                                    “Амжилтын гараа-4” уралдааны химийн хичээлийн шалгалтын сэдвийн хүрээнд өгөх зөвлөмж

 Химийн хичээлээр нийслэлийн 9 дүүргийн 161 сурагч  хувилбар бүрдээ  тус бүр 30 сонгох даалгавар, 3 задгай даалгавартай материалаар шалгуулсан.  Нэгдүгээр хэсэг буюу сонгох даалгавар нь нийт 75 оноотой бөгөөд задгай даалгавар тус бүр нь 8 оноо нийт 24 оноотой бөгөөд нийлбэр 99 оноотой болно.

Сурагчдын мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээ нийт 30 даалгаврын хувьд тодорхойлоход сурагчдын мэдлэг ойлголт-38%, чадвар-29,8%, хэрэглээ-25%-тай шалгагдлаа. Зурган мэдээлэлтэй ажиллах даалгаврын гүйцэтгэл нь 58,1%, 39%, 28% -тай ба дундаж гүйцэтгэл нь 41,6%-тай байна. Тооцоолон бодох даалгавар нь гүйцэтгэлээр нь авч үзвэл 15%, 29%, 31%, 28%, 33%-тай ба дундаж гүйцэтгэл нь 27%-тай байна.

        Ингээд нэгдүгээр хэсгийн 30 даалгавар дээр нормаль тархалт, хүндрэлийн зэрэг, ялгах чадварыг тодорхойлж, даалгаварт дүн шинжилгээ хийлээ. Амжилтын гараа шалгуулагчдын гүйцэтгэлийн нормаль тархалтаас хархад нийт 161 сурагч шалгуулсанаас 3 сурагч 90 дээш хувьтай , 78 сурагч 60-80 хувьтай,  80 сурагч 60-аас доош гүйцэтгэлтэй гэх мэт байдлаар шалгагджээ.

Нормаль тархалтаас харахад нийт 161 сурагчдын ихэнх хувь нь дундажаас доогуур оноо авсан нь харагдаж байна. Үүнээс дүгнэж үзэхэд сурагчдын мэдлэг, чадвар тааруу эсвэл даалгавар агуулга хүнд байх магадлалтай юм.

Сурагчдын мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээг нийт 30 даалгаврын хувьд тодорхойлоход сурагчдын мэдлэг ойлголт-38%, чадвар-27%, хэрэглээ-22,8%-тай шалгагдлаа.

Тиймээс даалгавар стандарт агуулгатай харьцуулахад хүнд байсан эсэхийг судлахын тулд даалгаварт анализ хийж шинжлэв.  Даалгавар тус бүр нь чалгах чадвар болон хүндрэлийн зэрэг нь боломжийн бөгөөд агуулгын ай болон суралцахуйн зорилтын хүрээнд агуулгын залгамж холбоог хангасан сайн даалгаварууд болсон байна.

Иймээс багш нар цаашид цөм хөтөлбөрийн заавал судлах агуулын хүрээг баримжаалан  суралцахуйн зорилтыг баримтлан мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээ шалгах даалгаваруудыг дараах зөвлөмжийн дагуу боловсруулж сурагчдаар сайтар ажиллуулах шаардлагтай байгаа юм.

 

Байгалийн ухааны хичээлийн даалгавар боловсруулах зөвлөмж

Мэдлэг, ойлголт

  • Шинжлэх ухааны юмс үзэгдэл, хууль, зүй тогтол, зарчим, үйл явц, ухагдахуун,
  • онолыг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухааны үг хэллэг, нэр томьёо, олон улсын тэмдэг, тэмдэглэгээ, тоо
  • хэмжээ, гэрээ хэлэлцээрийг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухааны хэмжигдэхүүн, тэдгээрийн тодорхойлолт, хэмжих нэгжийг мэдэх,
  • ойлгох
  • Сорил туршилтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн аюулгүй зөв
  • ажиллагааны дүрмийг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, түүний нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй
  • орчинд үзүүлэх үр нөлөөг мэдэх, ойлгох

Чадвар /асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах чадвар/

  • Асуудал, таамаглал дэвшүүлэх
  • Янз бүрийн эх сурвалжаас мэдээллийг цуглуулах, хэрэглэх
  • Мэдээллийг шинжлэх, хөрвүүлэх (бичвэр болон тоон өгөгдөл, зураг, хүснэгт, график,
  • диаграмм, цахим мэдээлэл гэх зэрэг)
  • Тоон болон бусад өгөгдлийг боловсруулах
  • Юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан хамаарал, учир шалтгааныг тодорхойлох,
  • тодруулах, тайлбарлах
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тооцоолох

Хэрэглээ /туршилт, судалгааны чадвар/

  • Ажиглалт, туршилтын ажлыг төлөвлөх, бүтэцчилэх,
  • Ажиглалт, туршилтаас гаргасан тоон холбогдол, учир шалтгааныг эргэцүүлэх,
  • асуудлыг ялгаж тодруулах
  • Судалгааны арга, аргачлалыг үнэлэх, дүгнэлт гаргах, сайжруулах боломжийг санал
  • болгох
  • Тодорхой жишээ баримт, нотолгоо, тооцоолол дээр үндэслэн өөрийн байр
  • суурьнаас дүгнэлт гарган тайлбарлах
  • Үр дүнг үнэлэх, хянан нягтлах, байгалийн ШУ-ны үүднээс тайлбарлах
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ