Амжилтын гараа-4 уралдааны биологийн хичээлийн шалгалтын сэдвийн хүрээнд өгөх зөвлөмж
ОГНОО : 2019/05/23 УНШСАН: 163

  Амжилтын гараа-3 уралдаанд биологийн хичээлээр нийслэлийн 9 дүүргийн  171 сурагч хувилбар тус бүр 30 сонгох даалгавар, 4 задгай даалгавраартай материалаар шалгуулсан.

Нийт сонгох даалгаврын 14-мэдлэг ойлголт, 10-чадвар, 6-хэрэглээ шалгасан даалгавар байна. Мөн зурган мэдээлэлтэй  ажиллах чадвар шалгасан  ба дундаж гүйцэтгэл 33,8%-тай байгаа бол  хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах чадвар шалгасан ба дундаж гүйцэтгэл 23,1%-тай байгаа тул багш нар сурагчдын зурган болон хүснэгтэн мэдээлэлтэй ажиллах чадварыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй  байна.

 4  хувилбарын нийт даалгаврыг гүйцэтгэсэн байдлыг судлахад 171 сурагчаас  70-с дээш хувийн гүйцэтгэлтэй сурагч 5, 40-69%-ийн гүйцэтгэлтэй сурагч 83, 39%-иас бага хувийн гүйцэтгэлтэй сурагч 83 байна.   

Үүнээс дүгнэхэд  сурагчдын даалгаврын гүйцэтгэл харьцангуй сул байгаа нь харагдаж байгаа бөгөөд энэ нь сурагчдын стандарт мэдлэг эзэмшилт сул байсан эсвэл даалгавар стандарт агуулгатай харьцуулахад хүнд байсан байж болно.

Тиймээс даалгавар стандарт агуулгатай харьцуулахад хүнд байсан эсэхийг судлахын тулд даалгаварт анализ хийж шинжлэв.  Даалгавар тус бүр нь чалгах чадвар болон хүндрэлийн зэрэг нь боломжийн бөгөөд агуулгын ай болон суралцахуйн зорилтын хүрээнд агуулгын залгамж холбоог хангасан сайн даалгаварууд болсон байна.

Иймээс багш нар цаашид цөм хөтөлбөрийн заавал судлах агуулын хүрээг баримжаалан  суралцахуйн зорилтыг баримтлан мэдлэг ойлголт, чадвар, хэрэглээ шалгах даалгаваруудыг дараах зөвлөмжийн дагуу боловсруулж сурагчдаар сайтар ажиллуулах шаардлагтай байгаа юм.

Байгалийн ухааны хичээлийн даалгавар боловсруулах зөвлөмж

Мэдлэг, ойлголт

  • Шинжлэх ухааны юмс үзэгдэл, хууль, зүй тогтол, зарчим, үйл явц, ухагдахуун,
  • онолыг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухааны үг хэллэг, нэр томьёо, олон улсын тэмдэг, тэмдэглэгээ, тоо
  • хэмжээ, гэрээ хэлэлцээрийг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухааны хэмжигдэхүүн, тэдгээрийн тодорхойлолт, хэмжих нэгжийг мэдэх,
  • ойлгох
  • Сорил туршилтын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, тэдгээрийн аюулгүй зөв
  • ажиллагааны дүрмийг мэдэх, ойлгох
  • Шинжлэх ухаан, технологийн хэрэглээ, түүний нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй
  • орчинд үзүүлэх үр нөлөөг мэдэх, ойлгох

Чадвар /асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах чадвар/

  • Асуудал, таамаглал дэвшүүлэх
  • Янз бүрийн эх сурвалжаас мэдээллийг цуглуулах, хэрэглэх
  • Мэдээллийг шинжлэх, хөрвүүлэх (бичвэр болон тоон өгөгдөл, зураг, хүснэгт, график,
  • диаграмм, цахим мэдээлэл гэх зэрэг)
  • Тоон болон бусад өгөгдлийг боловсруулах
  • Юмс үзэгдлийн зүй тогтол, харилцан хамаарал, учир шалтгааныг тодорхойлох,
  • тодруулах, тайлбарлах
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тооцоолох

Хэрэглээ /туршилт, судалгааны чадвар/

  • Ажиглалт, туршилтын ажлыг төлөвлөх, бүтэцчилэх,
  • Ажиглалт, туршилтаас гаргасан тоон холбогдол, учир шалтгааныг эргэцүүлэх,
  • асуудлыг ялгаж тодруулах
  • Судалгааны арга, аргачлалыг үнэлэх, дүгнэлт гаргах, сайжруулах боломжийг санал
  • болгох
  • Тодорхой жишээ баримт, нотолгоо, тооцоолол дээр үндэслэн өөрийн байр
  • суурьнаас дүгнэлт гарган тайлбарлах
  • Үр дүнг үнэлэх, хянан нягтлах, байгалийн ШУ-ны үүднээс тайлбарлах

 


ЭНДЭЭС ТАТАЖ ХАРНА УУ
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ