“ЭКО ОРЧИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ОГНОО : 2019/05/22 УНШСАН: 457

“ЭКО ОРЧИН” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-ийн хүрээнд “Эко орчин” сэдэвт өдөрлөгийг МУИС-ийн харьяа “Байгаль-Эх” лицей ахлах сургууль дээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15:00-18:00 цагт зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 45 нийгмийн ажилтан оролцлоо.

“Байгаль-Эх” лицей ахлах сургуулийн Экологийн боловсрол төвөөс байгалийг бодитоор мэдрэх, богино хугацаанд таньж мэдэх “Байгаль орчин, танин мэдэхүйн өртөөчилсөн сургалт”-ыг зохион байгууллаа. Нийгмийн ажилтнууд “Цагийн урсгал”, “Үрийн аялал”, “Шидэт толь”, “Жилийн цагариг”, “Хөл доорх ертөнц” гэсэн 5 өртөөгөөр аялж хүрээлэн буй байгаль орчин, цэцгийн хүлэмж, компас зэрэг эко орчинтой танилцлаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ