НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/05/20 УНШСАН: 358

НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ

АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

 

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан "Нисэх миний ирээдүй" мэргэжил сурталчлах өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Боловсрол төгөл”-д 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр амжилттай сайхан зохион байгууллагдлаа.

Уг арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын харъяа газар, алба нэгжүүд, их дээд сургуулиуд, авиа компаниуд зэрэг 24 байгууллагын мэргэжил сурталчилах үйл ажиллагаа явагдсан бөгөөд үүнд УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн Зам, тээвэрийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр зэрэг албаны хүмүүс, төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын “Буянт “Ухаа” цогцолбор сургууль, 114, 117, 49, 72, 61, 133, 52 зэрэг 20 орчим сургуулийн 600 гаруй төгсөх ангийн сурагчид өргөнөөр хамрагдаж танилцуулга, үйл ажиллагаа, нээлттэй асуулт, ярилцлагад идвэхтэй оролцлоо.

Үйл ажиллагааг Хөгжмийн зохиолч УГЗ-н н.Насанбуянгын "Нисэгчийн дуу"-аар эхлүүлэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Нисэхийн төгөл” байгуулахаар үргэлжлүүлж, олон сайхан танилцуулга, танин мэдэхүй, хөгжөөнт, уралдаант, тоглоом, үзүүлэх ажил, нисэх загварын дуураймал болон уран нислэгийн үзүүлэх тоглолт зэрэг олон төрлийн сонирхолтой зүйлс дүүрэн байлаа.

2 дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөг нисэхийн салбарын ахмад, дунд, залуу алтан үеийн хэлхээг бэхжүүлсэн, ганцхан нисэхийнхний төдийгүй ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болж байгаа нь сайшаалтай юм.

Мөнгөн цагаан хөлгийн сүүн зам, мөнхөд зурайх болтугай!

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ