Налайх дүүргийн ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудад зөвлөн тусалж ажиллалаа
ОГНОО : 2019/05/20 УНШСАН: 250

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЕБС, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗӨВЛӨН ТУСАЛЖ АЖИЛЛАЛАА

 Нийслэлийн "Загвар дүүрэг" болох ажлын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг, мэргэжилтэн Т.Сараннэмэх, Б.Мөнхзаяа Р.Өлзийхүү нар нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн төрийн 123, 153, 187 дугаар цэцэрлэг, ЕБС-ийн гадаад хэл, монгол хэл, уран зохиолын судлагдахууны багш нарт зөвлөн туслах ажлыг хийж, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Энэхүү зөвлөн туслах ажил нь сургууль, цэцэрлэгийн өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийж, бэлтгэл ажлуудын явцтай танилцах, арга зүйн зөвлөгөөг өгч, хамтран ажиллах боломжуудыг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй ажил боллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулах улмаар дэлхийн улс орны жишигт хүрсэн Монгол иргэнийг бэлтгэх, багш нарыг чадавхижуулах олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулах талаар ярилцлаа. нийслэлийн загвар дүүрэг болох ажлыг санаачлан зохион байгуулж буй сургууль, цэцэрлэгийн хамт олонд амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ