“НОГООН ОРЧИН-ТАНХИМЫН БУС СУРГАЛТ-2019” АРГА ХЭМЖЭЭНИЙ УДИРДАМЖ
ОГНОО : 2019/05/16 УНШСАН: 293

НОГООН ОРЧИН-ТАНХИМЫН БУС СУРГАЛТ-2019”  ТЭРГҮҮН ТУРШЛАГА ШАЛГАРУУЛАН ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ  УДИРДАМЖ

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйл, Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлиг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас 2019 оныг “Ойн боловсрол”-ыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах үүднээс сургууль цэцэрлэг орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэдний сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, бүтээлч хандлагыг дэмжих, урамшуулах, тасралтгүй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулж байна. Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн суралцагчидад байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт зан заншлаа сэргээн сануулах, мод, бут, сөөг, цэцэг, зүлгийг тарьж, ургуулан арчлах түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэхэд багш, эцэг эхийн оролцоо нэн чухал юм.

ХОЁР. ЗОРИЛГО

“Монгол хүн" хүмүүжлийн аяны хүрээнд уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, бүтээлч, хөдөлмөрч, хариуцлагатай, нийгмийн идэвхтэй иргэнийг бэлтгэх, тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх, Нийслэлийн СӨББ, ЕБС орчмын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн , Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол түүний сөрөг нөлөөг бууруулахад бодит хувь нэмэр оруулах, эрүүл, тав тухтай орчинд суралцах, хөгжих, ажиллах хамт олны бүтээлч хандлагыг дэмжих, урамшуулах, тасралтгүй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд "Ногоон орчин-танхимын бус сургалт“ уралдааны зорилго оршино.

 

ГУРАВ.  ХАМРАХ ХҮРЭЭ

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ

ДӨРӨВ. ХУГАЦАА

I үе шат: 2019.05.15 - 2019.06.30

II үе шат: 2019.09.15 - 2019.09.25

ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Нийслэлийн Боловсролын газар

Нийслэлийн Байгаль орчны газар

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар

 ЗУРГАА. ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

6. 1 Шалгаруулалт

  • I шат: Дүүргийн Боловсролын хэлтсүүд шилдэг ногоон байгууламжтай тус бүр 5 (Налайх, Багануур, Багахангай дүүрэг тус бүр 3,3) сургууль, цэцэрлэгийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны дотор шалгаруулан материалыг нийслэлийн Боловсролын газарт албан бичгийн хамт ирүүлнэ.
  • Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хамтарсан ажлын хэсэг үйл ажиллагаатай нь биечлэн танилцаж нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгийг 2019 оны 09 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд дүгнэж шалгаруулна.

6. 2 Тавигдах шаардлага

  1. Сургалтын байгууллагын эзэмшлийн талбайн нийт хэдэн хувьд нь ногоон байгууламж бий болгон, гадаад талбай болон туршилт танин мэдэхүй, сургалт хүмүүжлийн ажил явуулах, гадаа тоглох нөхцлийг бүрдүүлсэн байдал
  2. Танхимын бус сургалт үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтын модуль боловсруулсан эсэх
  3. Ногоон байгууламж туршилт танин мэдэхүйн талбайг танхимын бус сургалт хичээлээс гадуурх сургалтад хэрхэн ашигладаг болон сургалтын үр дүнг тооцсон байдал
  4. Анги танхим өрөө тасалгааны өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж сургууль олон нийтийн бүтээлч, хөдөлмөрч оролцоо, нийгмийн хамтын ажиллагааг татан оролцуулсан байдал
  5. Суралцагчид багш ажиллагсад, эцэг эхчүүдэд бут сөөг цэцэг хүнсний ногоо тарьж ургуулах аргачлал бүтээлч хөдөлмөрч эрүүл амьдралын хэв маягт суралцах сургалт бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулсан байдал
  6. Нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн мод тарих, ой модыг нөхөн сэргээх бүх нийтийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулдаг байдал /жилд 1-2 удаа/
  7. Өмнөх жилийн түвшин, үр дүн нь ахисан байдал

ДОЛОО. ДҮГНЭХ ЖУРАМ

Уралдааныг дээрхи  шалгуур бүрийг үндэслэн:

  • 100%-н гүйцэтгэлд 5 оноо
  • 90%-н гүйцэтгэлд 4,5 оноо
  • 80% -н гүйцэтгэлд 4 оноо
  • 70%-н гүйцэтгэлд 3,5 оноо
  • 60%-н гүйцэтгэлд 3 оноо
  • 50%-н гүйцэтгэлд 2,5 оноо

НАЙМ. ШАГНАЛ

  1. 1 байр: 2 Өргөмжлөл 3 саятөгрөг
  2. 2 байр: 4 Өргөмжлөл 2 сая төгрөг
  3. 3 байр: 6 Өргөмжлөл 1 сая төгрөг
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ