“ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ШИНЭ САНАА, ТЭРГҮҮН ТУРШЛАГА”
ОГНОО : 2019/05/15 УНШСАН: 326
“Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багшийн хүүхэд бүрийг хөгжүүлж буй шинэ санаа, тэргүүн туршлага, үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох зорилгоор “Хүүхэд хөгжүүлэх шинэ санаа, тэргүүн туршлага” үзүүлэх ажлыг 2019 оны 05-р сарын 08-09-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү үзүүлэх ажилд нийслэлийн НИТХ-ын төлөөлөгч, Нийгмийн Бодлогын Хороон дарга, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д. Мөнхжаргал, Нийслэлийн Боловсролын газрын СӨБ, цэцэрлэгийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн З. Болормаа, Сонгинохайрхан дүүргийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Л. Чулуунцээл, Налайх дүүргийн СӨБ хариуцсан мэргэжилтэн Х. Мөнгөнтуяа, нийслэлийн 9 дүүргийн цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нарын төлөөлөл 129 хүн оролцлоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС харна уу
Сэтгэгдэл
Шинэ мэдээ