НИЙСЛЭЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ
ОГНОО : 2019/05/15 УНШСАН: 5284

НИЙСЛЭЛИЙН БАГШ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ УДИРДАМЖ

2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр                                             Улаанбаатар хот

Зорилго: Багшийн ур чадварын уралдаан нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих шилдэг арга зүй, тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, технологийн сан бүрдүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Дүүрэг тус бүрээс шалгарсан нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн  багш  нар оролцоно.

Уралдааны үе шат: Уралдаан нь гурван үе шаттай зохион байгуулагдана.

I үе шат-  2019 оны 9 дүгээр сард цэцэрлэг, сургуулийн түвшинд

II үе шат- 2019 оны 10 дугаар сард дүүргийн түвшинд

III үе шат- 2019 оны 11 дүгээр сард нийслэлийн түвшинд

Нийслэлийн уралдааны зохион байгуулалт

  • Нийслэлийн уралдаан нь математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, газарзүй, монгол хэл, англи хэл, орос хэл, бусад хэл, түүх нийгэм, технологи, дүрслэх урлаг, хөгжим, биеийн тамир, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсролын бүлгийн, хөгжмийн, биеийн тамирын багш гэсэн 19 ангиллаар зохион байгуулагдана.
  • Ангилал бүрд дүүрэг бүрээс шалгарсан нэг багш оролцоно.
  • Дүүргийн Боловсролын хэлтэс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор оролцох багшийн нэрийг албан бичгээр ирүүлнэ.
  • Нийслэлийн уралдаан 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулагдах ба хугацаа, байршлыг www.edub.edu.mn сайтаар зарлана.
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш нар хичээл бэлтгэх, хичээл заах хугацаа тус бүр 40 минут байна.
  • Цэцэрлэгийн багш нар тухайн бүлэгт заах хугацааг баримтлан хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.
  • Уралдаанд оролцох багш хичээл заах дараалал, сэдэв, анги, бүлгийг тухайн өдөр шийдвэрлэнэ.

Уралдааныг дүгнэх

Нийслэлийн ур чадварын уралдаанд заасан хичээлийг комиссын гишүүд тусгайлан боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу 0-10 хүртэлх оноогоор үнэлнэ.

  • Сурагчдын анхаарал, сонирхлыг татахуйц сэдэлжүүлэлт, хичээлийн зорилгод хөтөлсөн байдал.
  • Хичээлийн агуулга нь сурагч бүрд тохирсон, оновчтой арга зүйг сонгон хэрэглэсэн байдал.
  • Сурагчдын оролцоо, дадал хэвшил, зан чанарыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байдал.
  • Сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжтэй, оновчтой байдал.
  • Багшийн эв дүй, ур чадвар, сурагчдыг үнэлгээгээр идэвхжүүлж буй байдал.
  • Хичээлийн үнэлгээг оновчтой хийсэн байдал.

Уралдаанд оролцсон багш бүрийг комиссын гишүүдийн онооны нийлбэрийн дунджийг гаргаж, дарааллаар нь байр эзлүүлнэ.

Шагнал урамшал

  • I байр: Өргөмжлөл мөнгөн шагнал
  • II байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III байр: Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Тусгай байр: Батламж
Сэтгэгдэл
Шинэ мэдээ