НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН БАГШ СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “АВЬЯАСЫН ХУР-2019” ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
ОГНОО : 2019/05/14 УНШСАН: 508

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН БАГШ СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН  “АВЬЯАСЫН ХУР-2019” ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд “Авьяасын хур-2019” шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн, уралдаан Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 05 дугаар сарын 13-нд амжилттай болж өндөрлөлөө.

Уг уралдаанд 7 дүүргээс багш 98, сурагч 146,  нийт 244 уран бүтээлчид оролцож 8 төрөл тус бүртээ эхний 3 байраар шилдэгүүдээ тодрууллаа.

“Авьяасын хур-2019 “ шилдэг уралдаанд нийт 400 орчим бүтээл тавигдаж Монголын урлаг, дизайны академийн ерөнхийлөгч доктор Б.Гантулга, Их засаг их сургуулийн дүрслэх урлаг, технологийн сургууль, Монголын зураг технологийн багш нарын холбоо, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн эрдэмтэн, багш, урчуудын эвлэлийн хорооны гишүүд шүүж шалгарууллаа.

Үүнд :

д\д

Төрөл

Багш

Сурагч

1

Модон урлал /Сийлбэр, модон эдлэл/

20

18

2

Эсгий урлал /эсгий, эсгийрүүлсэн эдлэл/

11

16

3

Зураг урлал /Монгол зураг, график, уран зураг/

14

18

4

Цаасан урлал /Оригами, цаасан хуйлмал, цаасан хайчилбар/

14

20

5

Сүлжмэл /Нэхмэл, эдлэл, уран зангилаа/

10

21

6

Оёж мэтгэх/Зээгт наамал,зүү ороох,зүймэл урлал/

17

18

7

Металл урлал/металл,алт, мөнгөний дарханы хийц/

11

16

8

Техник загвар /авто,ус,нисэх,робот/

1

19

Нийт

 

98

146

 

Уралдаанд шалгарсан сурагчдад Их засаг их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуульд Монголын урлаг, дизайны академийн тэтгэлэгээр /1-р байр 1 сая, 2-р байр 500 мянга, 3-р байр 300 мянга/ хөнгөлөлттэй суралцах урилга, багш нарт магистарт 20%-ийн тэтгэлэгтэй суралцах урилгаар тус тус шагналаа.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ