“SUB CUP-2019” ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛОВ
ОГНОО : 2019/05/20 УНШСАН: 322

НИЙСЛЭЛИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ SUB CUP-2019 ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ АНХДУГААР ТЭМЦЭЭН БОЛОВ

 

Нийслэлийн цэцэрлэгийн багш нарыг танилцуулж, спортын үйл ажиллагаанд өргөнөөр оролцуулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, багийн спортыг сурталчлан багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,  ур чадварыг нь дээшлүүлэх, спортоор тэргүүлэгч “БАГ, ДҮҮРЭГ”-ийг шалгаруулах  зорилгоор сургуулийн өмнөх боловсролын биеийн тамирын багш нарын дунд SUB CUP-2019 волейболын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн “Гэгээрэл” дунд сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

            Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн сургуулийн өмнөх боловсрол харииуцсан мэргэжилтнүүд болон цэцэрлэгийн эрхлэгч оролцов. Волейболын төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийт спортын 13 багийн нийт 110 гаруй тамирчин багш нар хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

 

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Г.ДЭЛЭГМАА мэргэжилтэнтэй ЧИНГЭЛТЭЙ дүүргийн баг

          2-р байрыг Ж.БАТЦЭЦЭГ мэргэжилтэнтэй БАЯНГОЛ дүүргийн баг

          3-р байрыг Ц.ЭНХТУЯА мэргэжилтэнтэй БАЯНЗҮРХ дүүргийн баг

 

    ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ЭРЭГТЭЙЧҮҮДЭЭС

          1-р байрыг Л.ЧУЛУУНЦЭЭЛ мэргэжилтэнтэй СОНГИНОХАЙРХАН дүүргийн баг

          2-р байрыг Ж.БАТЦЭЦЭГ мэргэжилтэнтэй БАЯНГОЛ дүүргийн баг

          3-р байрыг Ц.ЭНХТУЯА мэргэжилтэнтэй БАЯНЗҮРХ дүүргийн баг

 

     БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР

Баянгол дүүргийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.БАТЦЭЦЭГ мэргэжилтэнтэй БАЯНГОЛ дүүргийн эрэгтэй, эмэгтэй баг “ШИЛЖИН ЯВАХ ЦОМ”-ын эзэн болов.

 

Баг хамт олноо сайн зохион байгуулж идэвх зүтгэл гарган санаачилгатай оролцсон дүүргүүдийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан  мэргэжилтнүүд болон сургагч багш нартаа  талархал илэрхийлж байна.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ