“Бага насны хүүхдийг бүжиг, жүжигчилсэн тоглолтоор дамжуулан урлагийн боловсрол олгох нь” сэдэвт сургалт үзүүлэх ажил боллоо
ОГНОО : 2019/05/07 УНШСАН: 487

Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт зориулсан

 “Бага насны хүүхдийг бүжиг, жүжигчилсэн тоглолтоор дамжуулан урлагийн боловсрол олгох нь” сэдэвт сургалт үзүүлэх ажил боллоо

 

Бага насны хүүхдийг урлагийн боловсролоор хөгжүүлж буй багш нарын туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэднээс суралцуулах зорилготой сургалт үзүүлэх ажил 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулагдсан.

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр цэцэрлэгийн хөгжмийн багш Д.Хоролсүрэн нь ая зохиогч бөгөөд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон олон бүтээл туурвиж, бага насны хүүхдийг хөгжүүлж буй туршлагатай багшийн нэг.

Тус цэцэрлэгийн найрал дууны 30, бүжгийн 16, жүжгийн 5 буюу давхардсан тоогоор нийт 51 хүүхдийг хамруулж, ардын үлгэрийг хуруун хүүхэлдэй ашиглаж багш, хүүхдүүд хамтран тоглосон нь онцлогтой юм.

 

Сургалт үзүүлэх ажилд 7 дүүргийн 78 багш хамрагдаж, 67 багш санал хүсэлтээ  илэрхийлсэн байна.

 

  1. Үзүүлэх ажлын талаар үнэлгээ өгвөл:
    • Хангалттай 98,0%
    • Дунд зэрэг-0.2%

       

  2. Хүүхдүүдийн авьяас чадварын илрүүлэлтэд үнэлгээ өгнө үү?
    • Хангалттай- 98.5%
    • Дунд зэрэг- 0.1% гэж тус тус үнэлсэн бол

       

  3. Та энэ үзүүлэх ажлаас цаашдаа ажилдаа хэрэгжүүлэх шинэлэг санааг бичнэ үү? гэсэн асуултад

     

    • Бага насны хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон хөгжимт хөдөлгөөний ая, шүлгийг хөгжмийн багш өөрөө зохиож зааж буй нь;
    • Бага насны хүүхдийг ардын урлагаас суралцуулж, хөгжүүлж байгаа нь;
    • Бага бүлгийн хүүхдүүдийг тоглолтод оролцуулсан нь;
    • Цэцэрлэгийн насны хүүхдэд дууг 2 хоолойгоор зааж, дуулуулж буйг өөрийн ажилдаа хэрэгжүүлнэ гэж хариулжээ.

       

       

  4. Цаашид бидний ажилд туслалцаа үзүүлж анхаарах зүйлийг бичнэ үү? гэсэн асуултад
  • Өсгөгч, техник хэрэгслийг нэг багш хариуцан ажиллуулах;
  • Жүжигчлэн тоглолтод хүүхдийн үг хэллэг, амьсгааны техник эзэмшилт дээр анхаарах;
  • Хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх гэсэн саналууд бичсэн байна.
Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ