НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2019/05/06 УНШСАН: 496

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 

Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2019 оны  40 тоот албан хүсэлтийн дагуу 251,255, 256 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, удирдах ажилтан, багш нарт зөвлөх үйлчилгээ хүргэх ажлыг зөвлөн туслах багийн гишүүн Б.Баяртуяа, Б.Байгалмаа нарын хамт зохион байгууллаа. Цэцэрлэгүүдийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал”, “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр”, “Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ”-ний боловсруулалт, явцыг магадлан, засан сайжруулахтай холбогдох зөвлөмжийг өгч харилцан ярилцлаа.  Тус цэцэрлэгүүд  сургалтын баримт бичгүүдийг бүтцийн дагуу боловсруулан хэрэгжилтийг зохих түвшинд зохион байгуулж буйг дурдах нь зүй. 251-р цэцэрлэг  2 дахь хичээлийн жилдээ, 255, 256-р цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа эхлээд  2-5 сар болж байгаа хэдий ч сургалтын орчноо бүрдүүлэх ажилд санаачилгатай  ажиллаж үр дүнд хүрсэн байна. 251-р цэцэрлэг  “Уншлагыг дэмжих 2021” хөтөлбөрийн хүрээнд сургуульд орохоос өмнө танилцуулах 100 номын фондыг бүрдүүлсний дээр ном уншлагын аянг хүүхэд, багш ажилчид, эцэг эхчүүдийн дунд өрнүүлэн ажиллаж багагүй туршлага хуримтлуулсныг нийтэд суртачлах зорилгоор холбогдох мэдээллийг khuukhed-khugjil.mn сайтад байршуулсан.     

Сэтгэгдэл
Шинэ мэдээ