НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/05/06 УНШСАН: 824

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН ЗАХИРАЛ, БОЛОВСРОЛЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спорт наадмын энэ жилийн тэмцээнийг СБД-ийн Засаг даргын тамгын газар, СБД-ийн Боловсролын хэлтэс, захирлуудын удирдах зөвлөл хамтран амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нээж нээж, нээлтийн ажиллагаанд Сүхбаатар дүүргийн засаг даргын орлогч Ц.Шижир, нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга мэргэжилтнүүд болон сургуулиудын захирлууд оролцов.

Энэ удаагийн тэмцээнд нийслэлийн Боловсролын газар, 9 дүүрэг, хувийн хэвшлийн боловсролын байгууллагууд баг болон сагс, волейбол, шатар, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн спортын 6 төрөлд хүчээ сорьж, шилдгүүдээ тодрууллаа.

БАГИЙН НИЙЛБЭР ДҮНГЭЭР
*Тэргүүн байр: С
үхбаатар дүүргийн баг 
*Дэд байр: Төрийн бус өмчийн ЕБС-ийн баг 
*Гутгаар байр:
Баянгол дүүргийн баг

 

ГАР БӨМБӨГ ТӨРӨЛД:
*1-р байр: Б
аянзүрх дүүргийн баг
*2-р байр: Б
аянгол дүүргийн баг
*3-р байр: С
онгинохайрхан дүүргийн баг

 

САГСАН БӨМБӨГ /3*3/ ТӨРӨЛД:
*1-р байр: Б
аянгол дүүргийн баг (эм), Төрийн бус өмчийн ЕБС (эр)
*2-р байр:С
онгинохайрхан дүүргийн баг (эм), Нийслэлийн Боловсролын газар (эр)
*3-р байр: Төрийн бус өмчийн ЕБС (эм),
Сүхбаатар дүүргийн баг (эр)

 

ШАТРЫН ТӨРӨЛД: 
*1-р байр:
Сүхбаатар дүүргийн баг
*2-р байр: Б
аянгол дүүргийн баг
*3-р байр: Төрийн бус өмчийн ЕБС-ийн шатарчид

 

ТЕННИС: 
*1-р байр: Х
ан-Уул дүүрэг (эм), Төрийн бус өмчийн ЕБС (эр)
*2-р байр: Зүүн бүс (эм), С
үхбаатар дүүрэг (эр)
*3-р байр: С
үхбаатар дүүрэг (эм), Нийслэлийн Боловсролын газар (эр)

 

ДАРТС: 
*1-р байр: Зүүн бүсийн баг
*2-р байр: Б
аянзүрх дүүргийн баг
*3-р байр: С
онгинохайрхан дүүргийн баг

 

ОЛС ТАТАЛТ: 
*1-р байр: Б
аянгол дүүргийн баг
*2-р байр: Зүүн бүсийн баг
*3-р байр:
Сүхбаатар дүүргийн баг

 

Ирэх жилийн тэмцээнийг БЗД-ийн боловсролын удирдах ажилтнууд зохион байгуулахаар боллоо.

Тэмцээндээ идэвхтэй оролцсон НБГ, дүүргийн боловсролын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн сургуулийн захирал, удирдах ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсье.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ