НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, АРГА ЗҮЙЧДЭД ЭЭЛЖИТ ГРАФИК СУРГАЛТАА ЯВУУЛЛАА
ОГНОО : 2019/05/03 УНШСАН: 334

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ, АРГА ЗҮЙЧДЭД

 ЭЭЛЖИТ ГРАФИК СУРГАЛТАА ЯВУУЛЛАА

 Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдэд  зориулсан  графикт сургалт хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ удаагийн сургалтыг төлөвлөгөөний дагуу “Хүүхэд хамгаалал”, “СӨББ дахь гамшиг ослоос сэргийлэх ажлын бэлэн байдлыг хангах нь” сэдвээр Нийслэлийн Боловсролын газрын СӨБ хариуцсан  мэргэжилтэн З.Болормаа, Б.Мөнхзаяа, Захиргааны хэлтсийн мэргэжилтэн Ж.Халиун,  МОНЭС-ийн “Тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн зохицуулагч  Л.Ариунзул, Нийслэлийн Архивын газрын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд, ахлах мэргэжилтэн Ж.Бямбаа, мэргэжилтэн Л.Өнөртуяа, Ж.Болорчимэг, сургагч багш Х.Алтанхундага. А.Амартүвшин нар зохион байгууллаа. Сургалтад төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчдээс гадна дүүргүүдийн Боловсролын хэлтсийн Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтнүүд, цэцэрлэгүүдийн  архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудын төлөөлөл  нийтдээ 622 оролцогч хамрагдсан байна.

Сургалтын эхний хэсэгт  “Хүүхэд хамгааллын бодлого, эрх зүйн орчин”, “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид байх орчинг дэмжих нь” төслийн танилцуулга,  “Бага насны хүүхдийн өөрийгөө хүчирхийллээс хамгаалах аргууд”,   “СӨББ дахь гамшиг, ослоос сэргийлэх ажлын бэлэн байдлыг хангах нь” сэдвээр;  II хэсэгт “Нөхөн бүрдүүлэлтийн тухай ойлголт”, “Албан хэрэг хөтлөлтийн систем ашиглалт, ирсэн бичгийн шийдвэрлэлт, түүнд хийх хяналт”,Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр; III хэсэгт тайлант ажлууд түүнтэй холбогдох асуудлаар сургалт, мэдээллийг хүргэсэн болно.

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ