“АМЖИЛТЫН ГАРАА-IV” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/05/03 УНШСАН: 663

АМЖИЛТЫН ГАРАА-IV” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 19/16 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан  "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 4.32 дахь заалт, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/326 дугаар захирамжийн дагуу  нийслэлийн Боловсролын газраас санаачлан ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд “АМЖИЛТЫН ГАРАА-IV” уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэхүү уралдаанд нийслэлийн төрийн өмчийн 12 дугаар ангийн 5609 сурагч, давхардсан тоогоор 17593 сурагч математик, монгол хэл бичиг, уран зохиол, нийгэм судлал, түүх, газарзүй, хими, биологи, физик, англи хэл, орос хэлний хичээлээр шалгалт доорх хуваарийн дагуу явагдлаа.

 

          2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 29

 

Хичээлийн нэр

Оролцох сурагчдын тоо

Явагдах хугацаа

Хугацаа

1

Математик

3706

08:00-09:40

100 минут

2

Нийгэм судлал

3781

10:00-11:20

80 минут

3

Англи хэл

3909

11:40-13:00

80 минут

4

Газарзүй

134

14:00-15:20

80 минут

5

Орос хэл

137

6

Түүх

166

15:40-17:00

80 минут

 

2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 30

 

Хичээлийн нэр

Оролцох сурагчдын тоо

Явагдах хугацаа

Хугацаа

1

Монгол хэл бичиг

3065

08:00-09:20

80 минут

2

Физик

1196

09:40-11:20

100 минут

3

Хими

669

11:40-13:20

100 минут

4

Биологи

767

14:00-15:20

80 минут

 

Шалгалтын явцад дүүргийн Боловсролын хэлтэс, бага ангийн сургалтын менежерүүд НБГ-аас гаргасан чиглэлийн дагуу хяналт тавьж ажиллалаа. Мөн НБГ-ын мэргэжилтнүүд шалгалтын явцын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажиллалаа.

Хамтран ажилласан НБГ-ын мэргэжилтнүүд, дүүргийн Боловсролын хэлтэс, бага ангийн сургалтын менежерүүд “Төнер инк сервис” ХХК-ны хамт олондоо талархал илэрхийлье.

 

 

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ