“МУЗЕЙ-ХАМТЫН ХИЧЭЭЛ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД БОЛЛОО
ОГНОО : 2019/05/02 УНШСАН: 131

“МУЗЕЙ-ХАМТЫН ХИЧЭЭЛ” ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХӨГЖМИЙН БАГШ НАРЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД БОЛЛОО

 

Музейн үзмэрээр дамжуулан Богд Хаант Монгол улсын түүхийг танин мэдэх, соёл уламжлалаараа бахархах, төлөвшүүлэх, хамтын хичээл бэлтгэх арга зүйд суралцуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Богд Хааны ордон музейд хөгжмийн багш нарт зориулсан сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтыг улсын тэргүүний 33 дугаар сургуулийн түүхийн багш Б.Баясгалан, газар зүйн багш Д.Адъяа, монгол хэл бичиг, уран зохиолын багш Б.Анхцэцэг, технологийн багш Б.Амарсайхан, хөгжмийн багш Н.Отгонсүрэн нар “Богд Хаант Монгол улс” сэдвээр хамтын хичээл заасан.

  • 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын ач холбогдлыг ойлгох, дүгнэлт хийх
  • Богд Хаант Монгол улсын үеийн түүхийн мэдлэгийг гүнзгийрүүлэх
  • Богд Хаант Монгол улсын үеийн засаг захиргааны нэгжийг орчин үеийн засаг захиргааны нэгжтэй харьцуулах
  • Эх сурвалжтай ажиллах
  • Бодит үзмэрт түшиглэн урлаг соёлын хэв шинжийг тодорхойлох зорилтуудыг хангахын тулд музейн үзмэрүүдийг бүрэн ашиглаж сургалтыг зохион байгуулсан нь багш нарт шинэлэг санаа авах, тэднээс суралцсан үр өгөөжтэй сургалт боллоо.
Сэтгэгдэл
Шинэ мэдээ