НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД “ХҮСЛЭН-2019” ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/05/14 УНШСАН: 418

НИЙСЛЭЛИЙН ЕБС-ИЙН СУРАГЧДЫН ДУНД УЛАМЖЛАЛ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛАГДДАГ ХҮСЛЭН-2019 ХУВЦАС ЗАГВАРЫН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд уламжлал болон зохиогддог  “ХҮСЛЭН -2019” хувцас загварын  тэмцээн 2019 оны 05 дугаар сарын 13-нд  Монголын хүүхдийн ордонд амжилттай зохион байгуулагдлаа.

Уралдаанд “Урлах эрдмийн” дээд сургуулийн захирал, доктор, профессор Н.Тунгалаг, Нийслэлийн технологи, тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан мэргэжилтэн Г.Амарсанаа, Монголын үндэсний дизайнруудын холбооны тэргүүн, “Шинэд” ХХК-ны захирал Ц.Одонгэрэл, “Андра” академийн захирал мисс, топ модель Х.Бадамгэрэл, “Шилмэл загвар агентлаг”-ийн дизайнер, сургалт хариуцсан менежир Т.Болор, модель сургалтын багш Х.Энхмаа, “Урлах эрдмийн” дээд сургуулийн дизайнер багш В.Пүрэвсүрэн нар оролцож шүүгчээр ажиллалаа.

Уг арга хэмжээг “Урлах эрдмийн дээд сургууль, Монголын зураг технологийн багш нарын холбоо, Шилмэл загвар агентлаг” ХХК, Үндэний дизайнруудын холбоо, “Шинэд” ХХК,  Өүлэнменч ХХК, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагууд ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан.

  • Загвар зохион бүтээгч /Уран сэтгэмжийн загвар, гоёлын загвар, үндэсний загвар/
  • Загвар өмсөгч гэсэн төрлөөр явагдлаа.

Үүнд нэгдүгээр шатанд оролцсон 10000 гаруй сурагчдаас гуравдугаар шатанд дүүрэг бүрийн төрөл тус бүрт шалгарсан эхний 5 байрны давхардсан тоогоор 112 сургуулийн загвар зохион бүтээгчийн 627 цогц загварыг 750 гаруй загвар өмсөгч өмсөж өрсөлдсөн юм.

Шилдгийн шилдгээр

  • Зохион бүтээгч “Гранпри шагналаар Сүхбаатар дүүргийн ӨЗБЛАСургуулийн 11а ангийн сурагч Э.НАНДИН-ЭРДЭНЭ,
  • Дасгалжуулагч багшаар Сүхбаатар дүүргийн ӨЗБЛАСургуулийн дизайн технологийн багш Б.БОР.
  • Ерөнхий ивээн тэтгэгч “Шинэд компанийн нэрэмжит шагналаар Баянгол дүүргийн 93 дугаар сургуулийн 12а ангийн сурагч М.МАРАЛМАА нар шалгарч тус бүр “ZINGER” олон үйлдэлт оёдлын цахилгаан машин, байр эзлэсэн бүх сурагчид “Урлах эрдмийн” дээд сургуульд шалгалтгүйгээр элсэх, төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцах урилгаар шагнагдлаа.

ХҮСЛЭН-2018 хувцас загварын уралдаанд шалгарсан сурагчид, багш нар

 

“ГОЁЛЫН ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТӨРӨЛД”

1-р байр СБД-ийн ӨЗБЛАС 11б анги Э.Нандин-Эрдэнэ “Үдшийн гялаан “

2-р байр БЗД-ийн “Шинэ монгол” сургууль 11а анги О.Энхжин “Frostbite “

3-р байр БГД-ийн “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль 12 и анги Б.Мөнхтуяа “НАРХАН”

4-р байр БГД-ийн “Монгени” цогцолбор сургууль 10г  анги Ж.Энхзаяа “ҮДШИЙН ЭРВЭЭХЭЙ”

5-р байр ХУД-ийн 141-р сургууль 10а анги М.Намуун “ ХАР СУВД”

“ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТӨРӨЛД”

1-р байр СБД-ийн ӨЗБЛАС 10а анги Б.Уянга “ТАЛЫН ЧИМЭГ”

2-р байр БГД-ийн “Монгени” сургууль 10в анги Ариунзул “МОНГОЛ ТУУРГАТАН”

3-р байр ЧД-ийн 5-р сургууль 8д анги Т.Биндэрьяа “ИРГЭНШИЛ”

4-р байр ЧД-ийн 17-р сургууль 11а анги Б.Энххүслэн “ЭСЭРГЭН”

5-р байр БГД-ийн 93-р сургууль 12 а анги М.Маралмаа “ДОНЖ”

“УРАН СЭТГЭМЖИЙН ХУВЦАСНЫ ЗОХИОН БҮТЭЭГЧИЙН ТӨРӨЛД”

1-р байр ЧД-ийн 24-р сургууль 11г анги М.Ану-Үжин. А.Энхжин “АЙДАС ХҮЙДЭС”

2-р байр СБД-ийн ӨЗБЛАС 12г анги Э.Анужин “ГЯЛАЛЗАХ”

3-р баяр байр СБД-ийн ӨЗБЛАС 11а анги Э.Нандин-Эрдэнэ “Лимирчүүд”

4-р байр СБД-ийн 71-р сургууль 11а анги Б.Энхмаа “ЭСЭРГҮҮЦЭЛ”

5-р байр СХД-ийн 62-р сургууль 10б анги Ц.Анунгоо “ОГТОРГУЙН ЧИМЭГ”

ЗАГВАР ӨМСӨГЧИЙН ТӨРӨЛД

1-р байр хувийн дугаар №62 ХУД-ийн 32-р сургууль н.Дөлгөөн

2-р байр хувийн дугаар №10 ХУД-ийн 141-р сургууль М.Намуун

3-р байр хувийн дугаар №169 БЗД-ийн 48- р сургууль Г.Хишигбуян

4-р байр хувийн дугаар №140 ЧД-ийн 17-р сургууль н.Мөнгөнхундага

5-р байр хувийн дугаар №215 ЧД-ийн 23-р сургууль   

15 сурагч “Шилмэл загвар” агентлагт, 20 сурагч  “Андра академи”-ийн загварын агентлагт хөнгөлттэй нөхцөлөөр суралцах урилгаар шагнагдлаа.  

Нийт оролцсон сурагчид, багш, дасгалжуулагчид, эцэг эхчүүдэд, ялангуяа энэ тэмцээнийг шат бүрт нь эхнээс нь зөвлөж туслаж, ивээн тэтгэж, зохион байгуулалцаж, шүүж ирсэн “Урлах эрдмийн” дээд сургуулийн захирал, доктор, профессор Н.Тунгалагт нийт багш, сурагчдын нэрийн өмнөөс баярлалаа.

Ухааны ур, харааны ур, гарын ур улам хөгжин дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ