УЛСЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН XXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/04/30 УНШСАН: 499

УЛСЫН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН XXIII ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд улсын техник технологийн XXIII олимпиад 2019 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Олон улсын  хүүхдийн “Найрамдал” зусланд амжилттай болж өндөрлөлөө.

Уг олимпиад нь:

  • Зохион бүтээх төрөл: Эрэгтэй, эмэгтэй багш сурагч
  • Дүрслэх урлаг, дизайн төрөл: Багш сурагч
  • Техник спорт төрөл: Авто загвар, нисэх загвар, усан загвар гэсэн төрлөөр явагддаг бөгөөд төрөл тус бүрт 3 даалгавараар /онол, ур чадвар, сэтгэлгээний ажил, робот, хийцийн үнэлгээ, явалт, хөвөлт, нислэг, төсөлт ажил гэх мэт.../ явагдсан бөгөөд нийт 27 багийн 162 сурагч, 81 багш ур ухаан, авьяас чадвараа шалган өрсөлдлөө.

Улсын техник технологийн XXIII олимпиадад Нийслэлийн “Улаанбаатар баг” алтан медаль 4, мөнгөн медаль 2, хүрэл медаль 3, тусгай байр 7 хүртэж нийт 20 дахь удаагаа түрүүлэн алтан медаль, цомын эзэд болж 3 дахь удаагийн шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо. Нийслэлээс оролцсон нийт багш сурагчиддаа цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 


Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ