“Бага насны хүүхдийн хоол шим тэжээлийн онцлог ба эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгууллаа
ОГНОО : 2019/04/25 УНШСАН: 758

Нийслэлийн Боловсролын газраас БНСУ-ын WITH төрийн бус байгууллагатай хамтран “Бага насны хүүхдийн хоол шим тэжээлийн онцлог ба эрүүл ахуй” сэдвээр сургалт зохион байгууллаа

 

Нийслэлийн Боловсролын газраас БНСУ-ын WITH төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төслийн 2019 оны хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн арга зүйч, тогооч нарт зориулсан сургалтыг 2019 оны 04 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг БНСУ-аас ирсэн зочин багш Ким Конг Хи болон Бэк Жи Сү нар “Бага насны хүүхдийн хоол шим тэжээлийн онцлог”, “Хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ ба эрүүл ахуй” зэрэг чухал хэрэгцээт сэдвүүдээр удирдан явуулсан ба сургалтад төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн 394 арга зүйчид болон 408 тогооч, нийт 802 хүн хамрагдлаа. Уг сургалтыг цэцэрлэгийн эрхлэгч, тогооч арга зүйчдийн сургалтын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор авсан судалгааны дүнд үндэслэн зохион байгуулсан нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээллэг байдал болон хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой сургалт болж чадлаа.


Сургалтын материалыг
эндээс татаж авна уу.

 

Сэтгэгдэл
Шинэ мэдээ