НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА ЭЦЭГ ЭХ, ИРГЭДИЙН АНХААРАЛД
ОГНОО : 2019/04/24 УНШСАН: 2806

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГА

ЭЦЭГ ЭХ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Сүүлийн өдрүүдэд  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд боловсролын байгууллагуудад хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахгүй тухай эндүү ташаа мэдээлэл цацагдаж байгаатай холбогдуулан, дараах мэдэгдлийг гаргаж байна.

Улаанбаатар хотод 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулахтай холбогдуулан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “ Ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай “ А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг чиглэлийг албан ёсоор нийслэлийн ЕБС, СӨББ-уудын удирдлагуудад  хүргүүлсэн болно.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн төр захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагуудын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ажил эхлэх цагийг 10.00 цаг 00 минут, дуусах цагийг 19.00 цаг 00 минут хэмээн тогтоосон шийдвэрийн хэрэгжилтийг мөрдлөг болгон ажиллахыг мэдэгдье.

 

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ