НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА
ОГНОО : 2019/04/26 УНШСАН: 132

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГИЙН ГИШҮҮД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

 Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтсийн 2019 оны  43 тоот албан хүсэлтийн дагуу 212,213 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцах, удирдах ажилтан, багш нарт зөвлөх үйлчилгээ хүргэх ажлыг зөвлөн туслах багийн гишүүн Б.Баяртуяагийн хамт зохион байгуулсан. Цэцэрлэгүүдийн “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлал”, “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр”, “Бага насны хүүхдийн хөгжлийн үнэлгээ”-ний боловсруулалт, явцыг магадлан, засан сайжруулахтай холбогдох зөвлөмжийг өгч харилцан ярилцлаа.  Тус цэцэрлэгүүдийн “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв”, “Номын болон ёс заншлын өргөө”-тэй холбогдох мэдээллийг khuukhed-khugjil.mn сайтад байршуулан сурталчилсан болно.  

Сэтгэгдэл
Шинэ мэдээ