АНГЛИ ХЭЛНИЙ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ОГНОО : 2019/03/29 УНШСАН: 398

                                 АНГЛИ  ХЭЛНИЙ НИЙСЛЭЛИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.    

               

Суралцагчдын  хэлний авьяас, чадварыг  нээн илрүүлэх,  гадаад хэл сурах  ач холбогдлыг   таниулах,   бусад үндэстний  хэл, соёлыг хүндэтгэдэг, гадаад хэл эзэмших хүсэл эрмэлзэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилготой  Нийслэлийн англи хэлний 24-р олимпиад Рояаль академи  дээр амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиад нь  төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын сурагчдын  дунд  сургуулийн,  дүүргийн, нийслэлийн, улсын гэсэн 4 үе шатлалаар зохион байгуулагддаг  бөгөөд  үүнд нийтдээ 9.12-р ангийн  23870 сурагч, 1175 багш анхан шатнаас эхлэн  хэлний чадвар, оюун ухаан, хурд, сэтгэлгээгээрээ уралдаж  3-р шат буюу Нийслэлийн олимпиадад   34  багш,  9,12-р  ангийн 274  сурагч  ердийн болон гүнзгийрүүлсэн  ангиллаар оролцжээ. 

Нийслэлийн олимпиадад хамгийн өндөр оноо авч бусдыгаа  хошуучлан тэргүүн байранд шалгарсан багш, сурагчид:

9-р анги /ердийн ангилал/

С. Тамираа  1-р сургууль         100 онооноос - 92 оноо

9-р анги /гүнзгий ангилал/   

Э. Тэргэл Орчлон сургууль      100 онооноос - 96 оноо

О. Хангай Хобби сургууль      100 онооноос - 96 оноо

12-р анги /ердийн ангилал/  

О. Ану 24-р сургууль                  100  онооноос - 93 оноо

12-р анги /гүнзгий ангилал/   

 Ц. Хулан Шилдэг сургууль      100 онооноос - 96.5 оноо

Багш ангиллаас  Б. Мөнхбаяр Шинэ үе сургууль  100 онооноос 96 оноо тус тус авчээ. Түүнчлэн энэ олимпиадад амжилттай оролцож, эхний байруудад шалгарсан нийт  45 багш, сурагчид  2019 оны 4-р сарын 25-26 –нд  Улаанбаатар хотод болох улсын 24-р олимпиадад  Нийслэл хотоо төлөөлөн орох эрхээ авч байгаа юм.  Нийслэлийн олимпиадыг  зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Рояаль олон улсын академийн  багш,  удирдлагад  талархал илэрхийлье!

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ