9 дүгээр ангийн анги хамт олны монгол хэл, бичгийн олимпиадын II даваа амжилттай зохион байгуулагдлаа.
ОГНОО : 2019/03/28 УНШСАН: 211

9 дүгээр ангийн анги хамт олны  монгол хэл, бичгийн олимпиадын II даваа амжилттай зохион байгуулагдлаа.

Боловсролын хууль, журам, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эх хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, сурагчдын эх хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх, эхэд задлал хийх, хэлний хэрэглээг судлах, нийслэлийн монгол хэл бичгийн олимпиадад оролцох шилдэг анги хамт олныг шалгаруулах зорилгоор 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 09.30 цагаас нийслэлийн 9 дүүрэг тус бүрийн 1 дүгээр даваанаас шалгарсан 9 дүгээр  анги хамт олны дунд МХБУЗ-ын олимпиадыг амжилттай зохион байгууллаа.

Дүүргийн МХБУЗ-ын олимпиадад 117 бүлгийн  3630 сурагч оролцсоноос 20 бүлгийн  анги хамт олон нийслэлийн МХБУЗ-ын олимпиадад шалгаран оролцохоор боллоо.

Баянзүрх дүүргийн О. Бат-Өлзий захиралтай 53, Сонгинохайрхан дүүргийн Алтансүх захиралтай 67, Даваахүү захиралтай Чингэлтэй дүүргийн 50, Пүрэвжаргал захиралтай 16 дугаар сургуулийн хамт олон бусдыгаа хошуучлан олимпиадыг хариуцлагатай, сахилга бат сайтайгаар зохион байгууллаа. Мөн анги хамт олны засалтын багш нарыг хүлээн авч ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн Баянзүрх дүүргийн Танми захиралтай Улаанбаатар дунд сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.

Дүүргийн олимпиадын засалтад 120 монгол хэл, уран зохиолын багш нар ажиллалаа. МХБУЗ-ын олимпиадыг амжилттай зохион байгуулахад сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан монгол хэлний нийт багш нар болон дүүрэг, сургуулийн  удирдлага  нартаа талархал илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ