НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО
ОГНОО : 2019/03/28 УНШСАН: 698

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ЗАХИРЛУУДЫН ГРАФИКТ СУРГАЛТ БОЛЛОО

 

2019 оны 03 дугаар сарын 25                                                                                   Улаанбаатар хот

 

Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад “ Сургуулийн хамт олон,  дунд ахлах ангийн сурагчдад хотын соёлын тухай ерөнхий ойлголт, түүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэм хэмжээ”-ний талаар мэдлэг чадвар төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 09.00-13.00 цагийн хооронд “БАГШ ХӨГЖЛИЙН ОРДОН”-д зохион явууллаа.

Сургалтыг нээж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга БСШУСЯ, НЗД-ын боловсролын талаар баримталж буй бодлого чиглэлийн талаарх мэдээлэл, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал н.Баярмаа /Ph доктор/, БСШУСЯ-ны мэргэжилтэн Л.Отгонсүрэн, СУИС-ийн салбар сургуулийн захирал Л.Сүхбат /Ph доктор/, нар лекц уншиж, НБГ-ын БЗХ-ийн дарга Ц.Жаргалантуул анги дэвших болон улсын шалгалтыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын 126  захирал хамрагдсан бөгөөд хотын соёлын үндсэн элментүүд болох иргэний харилцаа, (I) сэтгэцийн тулгамдсан асуудал ба эрүүл мэнд, (II) хувь хүн хоорондын ёс суртахууны харилцааны өдөр тутмын энгийн зохицуулалт, тэдгээрт тавигдах шаардлагууд, (III) Үгэн харилцааны орчин үеийн хэв маягийн талаар лекц уншлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ