НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРТ ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА
ОГНОО : 2019/03/25 УНШСАН: 974

НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРААС ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН  БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРТ ГРАФИК СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Нийслэлийн ерөнхий боловсролын биеийн тамирын багш нарын ээлжит графикт сургалт Хан-Уул дүүргийн Нийслэлийн тэргүүний 15 дугаар сургуулийн хурлын танхимд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус сургалтыг  НБГ-ын мэргэжилтэн А.Гантулга, нийслэлийн биеийн тамирын сургагч нартай багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд цаг үеийн мэдээлэл, “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын цөм хөтөлбөрийн шалгуурыг бага, суурь боловсролын түвшингээр боловсруулах” /жишээн дээр/, “Үнэлгээний даалгаварт анализ хийх арга зүй” гэсэн сэдвүүдээр сургалт зохион байгуулав.

Энэхүү сургалтад нийт 65 багш хамрагдсан бөгөөд сургалтын үеэр БСШУС сайдын А/425-р тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ын хүрээнд биеийн тамирын хичээлийн  даалгаварын сан боловсруулах талаар сургагч багш нарыг баг болгон ажиллуулахаар боллоо.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ