МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛД БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ САНАЛ ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА
ОГНОО : 2019/03/25 УНШСАН: 502

МОНГОЛЫН БАГШ НАРЫН VII ИХ ХУРАЛД БҮХ ШАТНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН БАГШ УДИРДАХ АЖИЛТНЫ САНАЛ ХҮСЭЛТИЙГ АВЧ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар “Монголын багш нарын VII их хурал”-ыг 2019 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Их хуралд нийт төрийн болон төрийн бус өмчийн 800 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөсөн байна. Нийслэл, дүүргийн төрийн болон хувийн өмчийн бүх шатны боловсролын байгуууллагын багш, удирдах ажилтны санал хүсэлтийг Нийслэлийн боловсролын газар, “Монголын багш нарын холбоо”, “Ахмад багш нарын холбоо”-той хамтран хүлээн авч байна.

Монголын багш нарын VII их хурлын санал хүсэлт авах байр БАГШИЙН ХӨГЖЛИЙН ОРДОН-ы 402 тоотод байрлаж байна. Ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагт ажиллана.

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ