ЕБС-ИЙН 10-12 ДУГААР АНГИЙН БАГШ СУРАГЧДЫН ДУНД ДҮҮРГИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/20 УНШСАН: 273

Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны техник, технологийн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн багш, сурагчдын дунд  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Техник технологийн олимпиадыг нийслэлийн 9 дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд 12 төрөлд 1874 багш, сурагчид өрсөлдөж, оюун ухаан, мэдлэг чадвараа сорин уралдлаа. Өнөөдрийн байдлаар дээрх нийт оролцсон багш сурагчдаас 9 төрөлд 405 сурагч, 3 төрөлд 135 багш нийт 540 хүн нийслэлийн олимпиадад оролцох эрхээ гардан авлаа.

Тус олимпиадад 64 шүүгч төрөл тус бүрт амжилттай ажиллаж гомдол санал гарсангүй.

Дүүргийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан сургуулиудын хамт олон болон дүүргүүдийн Боловсролын хэлтсийн хамт олонд нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ