ЕБС-ИЙН 9, 12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНД ДҮҮРГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/20 УНШСАН: 481

ЕБС-ИЙН 9, 12 ДУГААР АНГИЙН БАГШ, СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

 

Суралцагчдын  хэлний авьяас, чадварыг  нээн илрүүлэх,  гадаад хэл сурах  ач холбогдлыг   таниулах,   бусад үндэстний  хэл, соёлыг хүндэтгэдэг, гадаад хэл эзэмших хүсэл эрмэлзэлтэй иргэн болж төлөвшүүлэх зорилготой  англи хэлний дүүргийн олимпиадууд  амжилттай зохион байгуулагдлаа.

Тус олимпиад  ердийн болон гүнзгийрүүлсэн, багш гэсэн 3 ангилалаар    боллоо. 

9 дүгээр ангийн ердийн ангилалд-586 сурагч, гүнзгийрүүлсэн ангилалд-186 сурагч, 12 дугаар ангийн ердийн ангилалд -464 сурагч, гүнзгийрүүлсэн ангилалд - 145 сурагч , багш ангилалаар - 222 багш буюу нийт 1603 багш, сурагчид оролцлоо.

Дүүргийн олимпиадаас шалгарсан 300 гаруй багш, сурагчид 2019 оны 3 дугаар сарын 26-нд болох англи хэлний нийслэлийн олимпиадад оролцох юм. 

Сэтгэгдэл
Тушаал
Шинэ мэдээ