ЕБС-ийн 7-10 дугаар ангийн багш сурагчдын дунд дүүргийн мэдээлэл зүйн олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
ОГНОО : 2019/03/19 УНШСАН: 324

Мэдээлэл зүйн боловсролын сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, програмчлалын бодлого бодох чадварыг дээшлүүлэх, эмх цэгцтэй сэтгэх, оновчтой зөв шийдвэр гаргадаг болгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх мэдээлэл зүйн дүүргийн олимпиадыг 2019.03.16-17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Тус олимпиад нь багш, 7-10 анги, 11-12 анги гэсэн 3 ангилалтай зохион байгуулагдаж нийт 600 гаруй сурагчид, 100 гаруй багш оролцож дүнгээ гарган 178 сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авлаа.

Олон улсын олимпиадад ашиглагддаг  /Contest Management SystemsCMS системийг ашиглан олимпиадыг ММЗОЗБХ-той хамтран зохион байгуулсан нь өмнөх жилийн олимпиадаас онцлог байлаа.    

Сэтгэгдэл
Шинэ мэдээ