ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА
ОГНОО : 2019/03/06 УНШСАН: 793

 ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД ХАМРАГДЛАА

 

Нийслэлд 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны хооронд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтын хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, орон нутгийн өмчит байгууллагуудад нийслэлийн Онцгой байдлын газраас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нийслэлийн Боловсролын газарт тус сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газрын мэргэжилтэн хошууч З.Мөнх-Од, ахлах мэргэжилтэн ахмад Э.Энх-Амгалан нар явуулж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгийн үеийг яаж аюул, эрсдэл багатай даван гарах талаар ярьлаа. Сургалтад нийслэлийн Боловсролын газрын 35 албан хаагчид хамрагдлаа.

Сэтгэгдэл
Шинэ мэдээ