ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ОГНОО : 2019/03/11 УНШСАН: 1466

ЕБС-ИЙН 9-12 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНДАХ ДҮҮРГИЙН ХИМИ, БИОЛОГИЙН ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааны I шатны хими, биологийн олимпиад ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд амжилттай явагдаж өндөрлөлөө.

АБТА Д.Сарантуяа агсны нэрэмжит хими, АБТА Н.Энхдагуулын нэрэмжит биологийн олимпиадыг нийслэлийн 9 дүүрэг тус бүрд зохион байгуулсан бөгөөд химийн хичээлийн олимпиадад 2398 сурагч, Биологийн олимпиадад 2685 сурагч, нийлбэр дүнгээр 5083 сурагч олимпиадад оролцож оюун ухаан, мэдлэг чадвараа сорин уралдлаа.

Эдгээр сурагчдаас дүүрэг тус бүрийн медальт сурагчдаас гадна гүйцэтгэл өндөртэй тус бүр 240 нийтдээ 480 сурагч нийслэлийн олимпиадад оролцох эрхтэй болж байна.

Дүүргийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан сургуулийн хамт олонд болон засалтын комиссд ажилласан шилдэг 168 багш нартаа, дүүргүүдийн боловсролын хэлтсийн хамт олонд нийслэлийн Боловсролын газрын зүгээс талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.


Сэтгэгдэл
Шинэ мэдээ